Галт тэрэг, онгоцны нислэгийг энэ сарын 28 хүртэл түр зогсооно

йМанай улсад анхны коронавирусийн халдвар тээгч илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой Комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Үүнд

  • Олон улсын болон орон нутгийн бүх галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарыг 28 хүртэл түр зогсооно.
  • Орос, Турк, Казакстан улс Монгол улс хоорондын онгоцны нислэлийг 13-ны өглөөнөөс  28-ыг дуустал түр зогсооно.
  • Хүнсний захууд хаагдахгүй учраас хүнсний хомсдол үүсэхгүй. Хүнсний нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд явуулна. Үнэ хөөрөгдөх, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлнэ. Үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно.
  • Шатахууны хомсдол зохиомол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно.

URL:

Сэтгэгдэл бичих