НАМ ДАРАЛТЫН ЗУУХ ДЭЛБЭРЧ, жирэмсэн эмэгтэй харамсалтайгаар хорвоог орхилоо
Жирэмсний зургаан сартай эмэгтэй хоёр настай бяцхан хvvхдээ орхин харамсалтайгаар хорвоог орхисон эмгэнэлт хэрэг Сонгинохайрхан дvvрэгт гарчээ. Тvvнд учирсан гэнэтийн гай энэ сарын 7-ны орой 19:00 цагийн vед болсон аж. Бvсгvй байгууллагынхаа дэлгvvрийн нам даралтын зуухаа галлаж байх vед нь зуух дэлбэрсэн тул нэлээд хvнд тvлэгдэж бэртжээ.
Ар гэрийнхэн нь эмнэлэгт хvргэсэн боловч тусламж авч чадалгvй єєд болсон гэнэ. Энэ тухай талийгаачийн хадам аав, “Яг тухайн vед юу болсныг ах нь мэдэхгvй байна. Эмнэлэгт хvргэсэн хойно нь очсон доо. Тархи толгой нь гэмтсэн бололтой чих, хамраас нь цус гарсан байсан. Ах нь нvvрэнд нь хадаг тавихаас єєрийг хийж чадаагvй дээ” гэв. Бvсгvй нєхрийнхєє хамт эл гурилын бєєний цэгт єнгєрєгч есдvгээр сард ажилд оржээ. 23 настай залуу хос бєєний цэгийн хашаанд гэр барьж, ачигч, галч, манаач гээд бvхий л ажлыг нь хийдэг байсан тухай ойр орчмын иргэд ярьсан. Хоёр настай хvvхэд, 90 шахаж буй євєєгєє гэртээ асрахын хажуугаар дээрх газарт ажилладаг байжээ.
Зуух юунаас болж дэлбэрсэн нь тодорхойгvй байгаа ч сvvлийн vед дэлбэрсэн хэмээн олонтаа дуулдах болсон Єлзий, Хас зуух биш гэсэн. Хэргийн газрыг цагдаа нар лацдаж, дахин vзлэг хийнэ гээд явсан гэнэ. Талийгаачийн аав Н.Содномдаржаа “Ах нь охиноо удахгvй мэндлэх зээтэйгээ алдсан болохоор сэтгэл эмтрээд тун хэцvv байна. Сэтгэлээ онгойтол яримаар байгаа ч надад мэдэх юм алга даа. Энэ байшин нь компанийх л гэсэн. Яг ямар нэртэй компани болохыг мэдэхгvй байна. Захирал нь гээд нэг нєхєр єчигдєр ирсэн харагдсан. Гэхдээ олигтой юм яриагvй. Хvvхдvvд маань гэр бvл болоод л хотод ирсэн. Ирээд олсон ажил нь энэ. Уг нь, манайх Дундговийн айл. Єнгєрсєн намар ах нь хотод нvvж ирсэн юм. Єнчирч vлдсэн хоёр-хон настай зээгээ харахаар єрєвдєєд хэцvv байна” хэмээв.
Баянхошууны 27 дугаар гудамжинд байрлах “Гурилын бєєний цэг” гэх энэ газрын дэлгvvрийн vvдэнд ямар ч нэр хаяг байсангvй. “Алтан тариа” ХХК гэсэн гурил ачсан машин байнга орж гарч байдаг. Тиймээс “Алтан тариа” компанийн гурил борлуулах нэг цэг байх аа” хэмээн ойролцоо амьдардаг нэгэн залуу хэлж байв. Талийгаачийн нєхєр ажилладаг компанийхаа тухай мэдэх ч эмгэнэж гашуудсан тэрээр бидэнтэй ярихыг хvсээгvй юм.
Залуу хосыг уг компанид ажилд орох vед л дэлгvvрийн байшин байсан болохоор зуухыг хэзээ яаж барьсан юунаас болж дэлбэрснийг мэдэх хvн олдсонгvй. Онцгой байдлын байгууллагад ч мэдээлээгvй гэсэн.
Талийгаачийн ар гэрийнхэн энэ эмгэнэлт явдлын талаар болон компанийнхаа удирдлагын тухай мэдээлэл єгєхєєс татгалзсан юм. Їvнийг сурвалжилсан маань орь залуу насандаа эх хvний жаргал зовлонг дєнгєж амсч, амьдрахын тєлєє ажиллаж хєдєлмєрлєж яваад хэвлий дэх хvvхдийнхээ хамт хорвоог бас бяцхан vрээ орхисон нь уншигч танд сэрэмжлvvлэг, болгоомжлол тєрvvлээсэй гэснийх билээ.
Єнєєдєр ажилчдынхаа аюулгvй байдлыг хангаагvйгээс болж олон сайхан залуу vйлдвэрлэлийн осол, гэмтэлд єртєн бэртэж, цаашлаад амь насаа алдаж байгаа нь нууц биш. Тиймээс хариуцлагагvй байгууллага, удирдлагад ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг эргэн сурвалжлах болно.
ARDCHILAL
URL:











