Коронавирусийн халдвартай Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилж байна
Монгол Улсын анхны коронавирусийн халдвар болж бүртгэгдсэн, франц иргэнийг Дорноговь аймгаас өнөө өглөө Улаанбаатар хотод авчираад байна.Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн бөгөөд тэрбээр “Хоёр хүүхдийн аав, 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байна. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна” гэжээ.
URL:




