ДЭМБ: Хөл хорио болон хязгаарлалтыг 1 өдрөөр дутуу хийхэд өвчлөл 40 хувиар нэмэгдэнэ

19Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр халдвар авсан хүний тоо 191127 болжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар Европ тивд шинээр 10911 тохиолдол бүртгэгдсэн бол Номхон далайн баруун бүсэд 312 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Узбекистан, Монтенегро улсуудад халдвар бүртгэгдсэнээр дэлхийн нийт 166 улсад уг вирус албан ёсоор батлагдлаа.

АНУ, Итали, Испани, Франц зэрэг улсуудад вирусний тархалт өндөр байна. Европын зарим орнууд гадаадын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй муж Ухань хотод халдвар бүртгэгдээгүй. БНХАУ халдварын тархалтыг бүрэн хяналтад авлаа гэж мэдэгдлээ. ДЭМБ эрсдэлгүй хүн, эрсдэлгүй орон гэж нэг ч байхгүй. Халдвар ирэх гэж байгаа юм шиг бэлтгэж бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэж зөвлөж байна.

КОРОНАВИРУС ИЛЭРСЭН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр нийт дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол илэрсэн. Берлин-Москва УБ чиглэлээр ирсэн зорчигчдоос нэг тохиолдол эерэг гарсан. Батлагдсан дөрвөн тохиолдлын биеийн байдал хэвийн байна. Нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал хэвийн тогтвортой байгаа аж. Нийт дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй иргэн иржээ.

”"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Сүүлийн 24 цагийн мэдээллээр COVID-19 халдвар дэлхийн 166 оронд тархсан байна.  Европт COVID-19-ын халдвараар залуучууд их өвдөж байгаа

Европын орнуудад буюу Итали, Испани, Франц, АНУ, Итали, ХБНГУ, өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Гадаадын зарим улсад гаднын иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Өчигдөр БНХАУ-ын Ухань хотод өвчлөл бүртгэгдээгүй.

ДЭМБ өчигдөр ээлжит хурлаа хийсэн. ДЭМБ-аас халдвар манайд гарахгүй гэх баталгаа байхгүй учраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа сайтар хийгээрэй гэж зөвлөсөн.

Амны хаалтыг гадаад орчинд хаях нь өвчлөл тархах эрсдэлийг нэмэгдүүлэх учраас хэрэглэсэн амны хаалтаа гялгар уутанд боон битүүмжилж хаяхыг анхааруулж байна.

Хөл хорио хязгаарлалтын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна. Хөл хорио болон хязгаарлалт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 өдрөөр дутуу хийхэд өвчлөл 40 хувиар нэмэгдэнэ гэдгийг олон судалгааны дүн харуулж байна.

”"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 2975 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1706 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 309 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй 4 тохиолдлыг хянаж, онош батлагдсан 5 тохиолдол байна.

Өчигдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 252 зорчигч ирсэн. ХӨСҮТ дээр 24 хүн, Цэргийн төв эмнэлэгт 20 хүнийг тусгаарласан.Бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралт мед эмнэлэг дээр тусгаарлан ажиглалтад аван хянаж байна.

Тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсын эмнэлэгт эмчлэгдэж байгаа учраас өчигдрийн онгоцоор ирээгүй.

Сэлэнгэ, Баян-Өлгийн боомтоор ирсэн иргэд аймагтаа тусгаарлагдан ажиглалтад байгаа.

Нийслэлд нэмэлтээр ор гаргах асуудлаар бэлтгэл ажлаа ханган нийтдээ 705 орыг бүрэн чөлөөлөх боломжтой гэсэн судалгааг гаргасан” гэлээ.

”"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.


URL:

Сэтгэгдэл бичих