Дэлхийн хамгийн үнэтэй ноход
Өнгөрсөн жил хамгийн өндөр үнэ хүрсэн нохойг танилцуулъя. Уншигч та бүхэн хамгийн үнэтэй нохойг бидэнд аль хэдийнээ танил болсон, алдартай үүлдрийнх байх хэмээн төсөөлж байгаа бол хараахан биш юм. Хэдийгээр бидний хамгийн сайн мэдэх нохойн үүлдрийн шалгараагүй ч гэлээ дээд зэрэглэлийн хэмээгддэг нь дээгүүр байрт бичигджээ. Эдгээр жагсаалт нь дэлхийн улс орон болгоноос авсан мэдээллээр жил бүр өөрчлөгддөг ажээ
Хэрхэн нлхойн үнэ цэнэ нэмэгддэг вэ?
Нохойн үнэ цэнийг нэмэгдүүлэх олон хүчин зүйл бий. Бусад үүлдэрээс ялгах ховор чанарууд нь тэдний унэ цэнийг нэмэгдүүлдэг. Мөн уралдаан тэмцээнээс шагнал урамшуулал авсан бол илүү үнэ цэнэтэй болдог аж. Уралдаан тэмцээнд оролцоод нэр алдар нь нэмэгдсэнээр гэрэл зурагчид зургийг нь байнга авдаг бөгөөд тэдгээр нохойноос төрсөн гөлөг нь тэнгэрт тулсан өндөр үнээр үнэлэгддэг. Нохойнууд ийнхүү өндөр үнээр зарагдах нь өмнө нь байсаар байсан, ирээдүйд байх ч болно.
Хамгийн өндөр үнэтэй нохойн 10 үүлдэр
Энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй хүрдэг нохойн үүлдэрийн талаарх мэдээллийг орчуулан уншигч та бүхзнд хүргэж байна.
10. Aklta- Акита
Японы Akita хэмээх нохой нь хамгийн үнэтэй үүлдрийн 10-р байрт оржээ. Үүнийг 1.500-4.500 ам.доллараар худалдаалдаг.
9. Bearded Collie— Сахалт колли
Дэлхийн хамгийн үнэтэй нохойн есдүгээр байрт сахалт Collie хэмээх нохой оржээ. Үүнийг 1.000-5.000 ам.долларын хооронд худалдаалдаг ажээ.
8. Pharooh Hound- “Фораон” анч нохой
Наймдугаар байранд Pharaoh анч нохой оржээ. Энэ нь 2.500-6.500 ам доллар хүрч зарагддаг.
7. Tibetan Mastiff- Төвд Банхар
Манай жагсаалтын долоодугаар байрт Tibetin Mastiff орох бөгөөд ойролцоогоор 2,200-7,000 ам долларын үнэ цэнэтэй юм. Одоогоор энэ үүлдэрийн нохой нь 1,5 сая ам.долларын үнээр зарагдсан бөгөөд одоог хүртэл энэ үнийг эвдэж чадсан нохой байхгүй.
6. Rottweiler- Ротвейлер
Rottweiler манай жагсаалтын зургаадугаар байрт жагсдаг бөгөөд 2.000-8.000 ам.долларын үнэ хүрдэг.
5. Chow-Chow- Чхуа-Чхуа
Хятадын Chow-Chow үүдэрийн нохойн үнэ 3.000-8.500 ам.доллар хүрдэг. Иймээс жагсаалтын тавдугаар байрт оржээ.
4. English Buildog- Англи Булдог
Их британид British Bulldog хэмээн алдаршсан Англи Булдог нохой нь дөрөвдүгээр байрт орсон бөгөөд энэ үүлдрийн нохой нь 2.500-9.000 ам.долларын үнэ хүрдэг.
Одоо ингээд хамгийн үнэтэй нохойн үүлдрийи эхний гурван байрыг танилцуулъя.
3. Samoyed – Самоед
Samoyed хэмээх Сибирээс гаралтай энэ нохой нь 4.000-11.000 ам.доллар учир гуравдугаар байрыг авлаа.
2. Cavalier King Charles Spaniel- Чарльз хааны спанель
Манай хамгийн, хамгийн жагсаалтын хоёрдугаарт Англиас гаралтай дээдсийн зиндааны Cavalier King Charles Spaniel нохой opox бөгөед 1.000-14.000 ам доллар хүрдэг ажээ.
1. German Shepherd-Герман овчарк
Нэгдүгээр байрт олон талын ашипай нохой болох Герман овчарк тодорчээ. Энэ нохойн үнэ цэнэ нь 3.000-24.000 ам.долларт хүрдэг. Хамгийн үнэтэй үүлдэр болох Герман овчарк нь бусад ножойноос харьцангуй түргэн хугацаанд заасан зүйлийг суралцдаг учир хүмүүсийн итгэлийг олж чадсан. Энхүү нохой нь аврах ажиллагаа, хар тамхи илрүүлэх зэрэг хүмүүсийн заасан болгоныг гүйцэтгэх чадвартай. Дэлхий дээрх аврах ажиллагааг хамгийн сайн гүйцэтгэж чаддаг нохой юм. Иймээс хамгийн үнэтэй үүлдэрийн нохойн жагсаалтад яагаад хамруулсан юм бэ хэмээн гайхах хэрэггүй ажээ.
Golden Retriever, Komondar, Mafreser, Terrier, Bichon Frise, Norfolk Terrier, Staffarrf-shire Terrier, Yorkshire, Austrati Shepherd зэрэг үүлдэр нь хамгийн алдартай нь боловч 2011 оны хамгийн үнэтэй нохойн жагсаалтад багтаж чадаагүй.
Эх сурвалж: “Бизнесийн мэдээ” сонин
URL:













