“Цаст импекс” компани урд хөршөөс баталгаагүй сүү оруулж ирсэн үү?

“Цаст импекс” компанийг монголчууд бид БНХАУ-ын ӨМӨЗО-оос “Монмилк” хэмээх савласан сүү болон сүүн

бүтээгдэхүүн оруулж ирдэг байснаар нь сайн мэднэ. Одоогоос хэдэн жилийн өмнө урд хөршид үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийн сүүнээс меламин хэмээх химийн хорт бодис илэрч олныг цочроосон билээ. Энэ үеэр Монголын мэргэжлийн хяналтын байгууллага урд хилээр Хятадад үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож байв. Дөнгөж төрсөн нялх хүүхэддээ меламинтай сүү өгөхийг хүссэн эх хүн байгаагүй нь лавтай. Энэ асуудал ганц хоёрхон жилийн дараа мартагдана гэж тооцсон уу, яасан “Цаст импекс” компани саяхан “Монмилк” сүүг монголчуудад зориулан дахин оруулж ирэхээр болсноо хэвлэлээр нэг зарлан тунхаглав.

Хятад хүнсний ногоо хэрэглэж хорт хавдар туссан талийгаачдын цуваа тасраагүй байхад ийнхүү бас нэгэн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дахин орж ирэх болсон нь аюулын харанга дэлдэж байна. “Цаст импекс”-ийг Баярсайхан хэмээх нөхөр удирддаг бөгөөд түүний мэдэлд залуусын орж цэнгэх дуртай River Sounds клуб байдгаас гадна “Цаст констракшн” гэх барилгын компани нь Эрүүл мэндийн яамны баруун талд баригдаж буй өндөр шилэн барилгыг босгож байгаа билээ. Архи, дарс, урд хөршөөс оруулж ирсэн хүнсний бараагаар ихээхэн хөлжсөн Баярсайхан захирал эдүгээ бизнесээ улам өргөжүүлж, барилгын салбарт хүчээ үзэж байгаа аж. Барилга барих ч яахав, байж болох асуудал. Харин хүнсний аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа эсэх дээр нь манай хилийн мэргэжлийн хяналтынхан болон тагнуулын газар анхаарлаа хандуулахад буруудахгүй болов уу.
А.Харанга wikimon


URL:

Сэтгэгдэл бичих