Гэртээ тамхи татахыг хориглоно
Европын холбооны улсуудын иргэд гэртээ тамхи татах нь өндөр хувьтай байгаа. Үүнийг багасгах үүднээс холбооны хүрээнд хууль батлах шаардлагатай байна гэж “Tobacco Control” сэтгүүлд бичжээ.
AFP-ийн уламжилснаар Франц, Герман, Ирланд, Голландын эмч, мэргэжилтнүүд гэртээ тамхи татахыг хориглох хууль батлахыг дэмжсэн байна. Гэвч Их Британид энэхүү хууль хэрэгжих магадлал тун тааруу байгаа аж. Судалгаанаас үзвэл Германы тамхичдын 38, Голландын 28, Ирландын 25, Францын 17 хувь нь гэртээ тогтмол тамхи татдаг.
Үүний улмаас эдгээр улсад тамхидалт буурахгүй байгаа ба дан тамхидалтад автагсдын хувь өсчээ. Германы хорт хавдар судлалын “Ёте Монс” төвийн мэргэжилтнүүдийн анхааруулснаар гэртээ тамхи татах нь гэр бүлд хорт хавдрын өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болсон гэнэ. Ердөө дан тамхидалтад өртөж байгаа 10 хүний дөрөв нь уушгины ямар нэг эмгэггэй болон хорт хавдрын суурьтай болсон байна.
Эх сурвалж: “Хөдөлмөр”
URL:




