Ухаахудгийнхан “Төрийн гэрэгэ” хүртлээ
Өнгөрсөн оноос эхлэн жил бүр битүүний өдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Төрийн гэрэгэ”-г шилдэг хамт олонд олгодог болсон. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Төрийн гэрэгэ” 2011 оны шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уул уурхайн цогцолборт хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд гардууллаа
“Энержи ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний ордыг түшиглэн ажилладаг. Тус ХХК нүүрсний уурхай, Монголд анхны нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, ус хангамжийн систем, авто зам, ажилчдын хотхоноос бүрдсэн, олон улсын жишиг стандартад нийцсэн уул уурхайн цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулсан . Мөн Монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц, боломжийг нээж харуулж чадсан хэмээн ийнхүү “Төрийн гэрэг”-ний эзэн боллоо
URL:




