Ө.Цэрэнчунт хүүхдийн сониныхныг хульхидаж байжээ

Хоолойгоо сая төгрөгөөр даатгуулсан дуучин Цэрэнчунт нэг хэсэг уран бүтээлээс хөндийрсөн учир нь гадаадад мэргэжил дээшлүүлсэнд оршино. Тэрээр зохиолын дууг дахин дуулахгүй хэмээн ам гарч байгаа хэдий ч гадаадад сурлаа гээд өнгөрсөн үеийнх нь намтар шинэчлэгдэхгүйн адилаар өмнөх түүхээ мартаж орхисон бололтой. Тэрээр олны танил болох өвчнөөр аль дээр үеэс л өвчилсөн бөгөөд 2005 онд “Шинэ Цонх” нэртэй хүүхдийн сониныхныг хульхидаж байжээ.

Тэрээр тус сонины нүүрэн дээр томоос том зургаа гаргуулж, голын хуудсанд нь 2 нүүр дүүрэн ярилцлага өгөөд энэ сониныхоо 400 ширхэг хувийг худалдан авна гэж ам гараад тухайн үеийн хэвлэлтийн зардалаар нь шатааж байсан гэдэг. Илүү хэвлүүлсэн сонингоо авахыг санал болгон утсаар нь залгаюч одоо очлоо гээд тэр чигтээ алга болсон гэдэг.

Түүний зурагтай илүү тоогоор хэвлэсэн 400 гаран сонинг дараахан нь арван жилийн сургуулиудаар үнэгүй тарааж байсан бөгөөд аймаг сум руу ч үнэгүй илгээсэн гэдэг. Хуудуугүй зангаа бага багаар харуулсан хилийн дээс алхсан түүний мэдлэг боловсрол дээшлэхийн хирээр хүн чанар нь дээшилсэн л байгаасай.


URL:

Сэтгэгдэл бичих