У.Хvрэлсvх том ”толгойлох” болжээ
МАХН ч байна уу, МАН ч байна уу, аль нь ч хамаагvй. Сална уу, нийлнэ vv, маньд бас падгvй. Улс тєрєєр би
оролдохгvй, харин улс тєр надаар оролдоод байна гэсэн vг байдаг даа. Яг ийм явдал болоод байна. Зурагт vзнэ улстєрчдийн хэрvvл тэмцэл, талцал. Гудамжинд хvvхэд залуус, хєгшин хєвєєгvй талцчихсан тэдний тухай маргалдаж, мэтгэлцэх. Ингэхээр арга буюу анзаарч хармаар, сонсмоор санагдаад байгаа юм. Єнєєдрийн байдлаар монголчуудыг эв тvнжингvй болгоод байгаа энэ сэдвийг хагаралдсан, бутарсан намынхан улам баяжуулж байна уу даа гэж хэнд ч харагдаад байх юм.
Сvvлдээ хэрvvл нь зодоон болох шинжтэй. Ер нь болж дээ. МАН-ын залуус 2000-уулаа талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, намдаа байгаа “сvрэг гєрєєс”-ийг намнуулахаар удирдлагууддаа шаардлага хvргvvлж байна. Сvргээсээ тасарсан гєрєєсvvдийг бvр тасалж хєєн, намнахыг хатуу шаардаж байгаа юм байх. Сvрэг гєрєєс гэдэг нь УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва, Ц.Даваасvрэн, Ц.Шинэбаяр нарын эсэргvvнvvд гэсэн. Хамгийн наад захын хар хорын vг нь энэ. МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх сурсан зангаараа Д.Тэрбишдагва нарыг залуусаараа айлгана гэхээр нєгєєх нь мєчєєгєє єгєхгvй “Тэр залуустай чинь нэгийгээ vзэж нэхий дээлээ уралцана” гэсэн юм биз дээ.
Энэ мэт хэрvvлээс улбаалсан цуглаанаас НАМЗХ-ны залуус намын удирдлагадаа шаардлага хvргvvлсэн. Энэ шаардлага нь намын эв нэгдлийг алдагдуулж, намыг хагалан бутаргаж байгаа нэр бvхий дєрвєн гишvvнийг намаас хєєх тухай юм билээ. Тэд ганцхан vvний тєлєє хэдэн мянгуулаа жагслаа. Тэднийг намаасаа хєєж туухгvй л юм бол тэмцлээ vргэлжлvvлэх юм гэсэн. Мэдээж тэдний энэ vйлдлийн хариуд эсэргvv дєрєв ч нэг юм хийж л таарна. Хvссэн хvсээгvй хариу барих л болно. Энэ мэтээр уралцаад байвал намын ч, гишvvдийнх нь ч нэр хvнд улам л шавар шавхайтай хутгалдах биз.
Сонгууль хаяанд ирчихээд байдаг. Намын гишvvд, дарга нарын талцсан тоглоом нь сvvлдээ шоглоом болж магадгvй шинжтэй болох нь. Олон мянган залуус нэг дор цугларч бужигнавал юу болох, долдугаар сарын 1-ний тvvх давтагдахгvй гэсэн баталгаа байхгvй. Энэ бvхнийг эрvvл саруул ухаанаар шийдэж болохгvй гэж vv. МАН-ын дарга, Ерєнхий сайд С.Батболд уг нь намын дотоод уур амьсгал, бужигнааныг эв зvйгээр зохицуулахыг генсектээ зєвлєсєн гэнэ лээ, уг нь. Харин генсек нь залуугийн балмад араншингаа гаргаж, эсэргvv гэгдэх дєрєв рvvгээ “нударга” зангидаад, янз бvрээр гоочилж хэрvvл єдєєд байгаа бололтой юм. Хэзээний л залуучуудын байгууллагаа нохойд барьдаг мод шиг ашиглаж, залуусыг нь золигт гаргадаг МАН-ын сурсан ганц vйлдэл нь энэ л дээ.
Дээхэн vед МАХН У.Хvрэлсvхийг ашиглаж ийм ажил хийлгэж байсан бол одоо тэр єєрєє МАН-ын нэрийн ємнєєс тийм vйл ажиллагаа явуулж байна. Тэр єєрийнхєєрєє зvтгээд, зvхээд юунд хvрэх юм бол. Ямар ч байсан сайн зvйлд хvрэхгvй. МАН-ын дарга С.Батболд угийн аядуу зєєлєн нь дэндсэн хvн. Энэ халуун цэгт тэр зангаараа асуудлыг шийдэхийг хичээж буй гэдэгт найдаж байна. Харин генсек У.Хvрэлсvх асуудлыг тайван байдлаар зохицуулахын оронд залуучуудыг турхирч, хvчирхийлэд уриалж байгаагийн учир юу вэ. Тєр барьж байгаа нам нь ийм байхаар улс орон ямар байдалд орох вэ? Ил захидал шидсэний тєлєє жагсаалаар хариу барина гэдэг юу гэсэн vг вэ.
Єчигдрийн цуглаанд 2000 гаруй залуус цугласан бєгєєд цаашид сvргээсээ тасарсан “гєрєєс”-нvvдээ намнахгvй бол бvх аймгаас залуучуудын тєлєєлєл ирж цуглах, жагсах дуулдана лээ. Даргынхаа vгийг ч тоодоггvй, ахмадуудынхаа vгийг ч сонсдоггvй, гишvvдээ амгалан тайван байлгахаа больсон энэ намын генсек юу хийгээд байна вэ хэмээн олон хvн биенээсээ асуух болов. Vзэлцэнэ, тэмцэнэ, ална, тална, хохь чинь шvv гэдэг жижvvрийн хэдэн vгтэй генсектэй МАН-аас тєр барих эрхтэй юу хэмээн асуумаар байна.
Н.Чимэг
mongoliin medee
URL:













