Их аварга Дагвадорж дуучин Баачкад цагаа тайлж өгчээ

“Никитон” хамтлаг “Нандин шүтээн” тоглолтоо өчигдөр “УБ палас”-ын концертын их танхимд тоглолоо.

Никитоны тоглолт алдарт “Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”, “Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, “Чамд би”, “Янаг цэцэг”, “Ялгуун”, “Төгөлдөр”, “Бүсгүй” зэрэг дуунууд тус орой эгшиглэгдэж. Үзэгчдийн талархлыг хүлээсэн гайхалтай тоглолт болж чадсаныг Баачка болон “Никитон” хамтлагийн тоглолтыг үзэхээр ирсэн олон ам уралдан хэлцгээж байлаа.

Түүнчлэн тус тоглолтод олны танил хүмүүс нэлээд ирсэн нь гэнэ. Тэдний нэг нь тайзан дээр алга ташсар гарч ирсэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж байжээ.

Тайзан дээр гарч ирсэн тэрээр дуучин Баачкад өөрийн зүүж явсан цагаа цагаа мулталж өгчээ. Мөн их аварга Дагвадорж тоглолтын төгсгөлд “Никитон” хамтлагийн фенүүдэд хувиасаа мөнгө гарган цомгийг нь их хэмжээгээр худалдан авч тараасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих