Л.Оюун-Эрдэнэ: Сар шинэ гарах гэж байна, намдаа их цэвэрлэгээ хийе

Идэр есийн жавар тачигнасан хvйтэнд шvvр барьж, шvгэл vлээсэн залуусын жагсаал Сvхбаатарын талбайд єчигдєр хэдхэн хором сvр ихтэй болоод єнгєрлєє. МАН-ын НАМЗХ, МАСОЗХ-той хамтран шударга есны тєлєє тайван жагсаалыг хийсэн нь энэ юм. Тэд Сvхбаатарын талбайд жагсаал хийхийн ємнє СТЄ-нд хуралдсан юм.

Цуглаанд ирсэн хvмvvсийн дийлэнх нь оюутнууд байлаа. Мєн намын цєєн тооны ахмад гишvvд ирсэн байв. Тайван жагсаалыг зохион байгуулсан залуус МАН-аас Н.Энхбаярыг гаргах, Д.Тэрбишдагва гишvvнийг намын нийт залуучуудыг “ална” гэж хэлснийхээ тєлєє уучлалт гуйхыг МАН-аас шаардах аж. Учир нь МАН дотор шантаажийн улс тєр газар авсан гэнэ. УИХ дахь тус намын гишvvд єєрийг нь намын УЗ-ийн гишvvн, сайд, байнгын хорооны дарга болгосонгvй гэж, авгай хvvхэд, ах дvvг нь албан тушаалд томилсонгvй гэж шантааж хийдэг болсныг намын залуучууд нь зарлав. Тухайлбал гишvvн Ц.Даваасvрэнг “Намын УЗ-ийн гишvvн болон УИХ-ын байнгын хорооны дарга болгоогvйнх нь тєлєє шантааж бvхний урд явж байгаа”-г жишээ болгон хэлсэн юм. Мєн Ерєнхийлєгч асан Н.Энхбаярыг МАН-ын нэрийг барьж сууж болох сэнтий бvхэнд тухалж, зvvж болох сэтэр бvхнийг зvvчихээд єнєєдєр намаа гvтгэн доромжилж байгаа тул намаас хєєн зайлуулах хэрэгтэй гэж байлаа. Сvхбаатарын талбай дээр ачаатай машиныг индэр болгон ашиглах гэсэн тэд цагдаа нарын багахан эсэргvvцэлтэй тулгарсан юм. Гэвч дєрєвхєн цагдаа тэдний хаана нь ч хvрсэнгvй хойш нь тvлхэгдсээр талбай руу машиныг гаргав.

Ахмадууд алх барин поошиг нvдэж, оюутнууд амандаа шvгэл хийн vлээж, хэдэн залуус шvvр барин намаа цэвэрлэж байгааг илтгэн цаас шvvрдэв. Мєн Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ц.Даваасvрэн нарын бvх булхайг Авлигатай тэмцэх газар баримттай нь єгч шалгуулахаа ч дуулгав. Энэ vеэр НАМЗХ-ны дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

- Яагаад намын удирдлагадаа шаардлага хvргvvлэх болов?
Єнєєдєр манай намд шударга ёс, эв нэгдэл алдагдсан байна. МАН-ын Бага хурлын гишvvн, энэ намаас УИХ-д сонгогдсон гишvvд нь залуучуудаа ална тална гэж заналхийлдэг, айлган сvрдvvлдэг, дарамталдаг буруу жишиг тогтож байна. Зvгээр нэг дvvргийн Залуучуудын холбооны даргыг шударгаар єрсєлдєєд гаргасны тєлєє єєрийнх нь хvнийг тавьсангvй гэж уурлахдаа “ална тална”, “та нарыг vнсэн товрого болгоно” гэж дарамталдаг хачин хачин vзэгдлvvд гарлаа. Монголын улс тєрд, манай намд байгаа шантаажчингуудаас салах цаг болж. Бид намын УЗ, удирдлагуудад шаардах бичиг хvргvvлж байна. Єнєєдєр орон гэрийг нь нураах санаа євєрлєєд, таван сарын турш єєрийнхєє мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намынхаа эсрэг сурталчилгаа явуулж байгаа хvнийг яагаад гарсанд тооцохгvй байгаа юм бэ. Хэрвээ жирийн нэг гишvvн, тухайлбал би ийм vйлдэл гаргасан бол намайг гарсанд тооцчих л байсан байх. Яагаад намын дvрэм даргад нэг єєр, жирийн залууд бас нэг єєрєєр vйлчлээд байна вэ. УИХ-ын гишvvн биднийг ална гэж болдог, бид буцаад ямар нэг vг хэлэхээр айлаа гэдэг хуурамч дvр тєрх гаргасан улс тєрчидтэй яагаад эвлэрэх ёстой гэж.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авна гэж бодож байна?
-Шаардлагаа єнєєдєр /єчигдєр/ хvргvvлнэ. Гуравдугаар сарын 1 гэхэд дээрх хvмvvст ямар нэгэн байдлаар улс тєрийн хариуцлага тооцохгvй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно гэдгээ хэлье. Залуучууд бид ирээдvйд амьдарна. Тэр ирээдvйгээ одоо цэвэрлэж авах хэрэгтэй байна. Улс орноо хєгжvvлье гэвэл улс тєрийг эхлээд цэвэрлэх ёстой.

-Таны хувьд МАХН-ын тvр штабын явуулж байгаа vйл ажиллагааг ямар єнцгєєс харж байна?
- Ерєєсєє тодорхой шvv дээ. Хууль бус vйл ажиллагаа. Гэхдээ одоо тэд манай намаас гарсан. Тиймээс тэдгээр хvмvvстэй юу ярих билээ. Тэдний хойноос явах гээд холбогдож байгаа хvмvvс ч гэсэн байгаа. Энэ хvмvvс ч гэсэн хойноос нь яв л даа. Ардын намын ардчилсан шийдвэрийг дагахгvй гэж байгаа бол єєр нам байгуулаад яв. Тэр намаасаа дараагийн сонгуульд дэвшээд УИХ-ын гишvvн болохыг нь харъя.

-Эрvvл улс тєр гэж таны бодлоор юу юм бэ. Ялангуяа танай нам дотор эрvvл улс тєр ямар байдалтай байна?
-Єнєєдєр албан тушаал авч байхдаа бvхнийг эерэгээр хараад, тvvнийгээ єгчихєєрєє сєргєєр яриад, дахиад албан тушаал єгвєл дув дуугvй болдог ийм хоёр нvvртэй улс тєрчдєєс хамгийн тvрvvнд салах ёстой гэж бодож байна. Ингэж улс тєрийн тоглолт хийн, шантааж хийдэг хvмvvсийг дараагийн 2012 оны УИХ-д дэвшvvлэхгvй байх хэрэгтэй. Монголын тєрийг барьж байгаа манай нам дотооддоо их цэвэрлэгээгээ хийх нь хамгийн чухал.

-Намаа цэвэрлэх их цэвэрлэгээ гэдэг нь яг юу гэсэн vг вэ?
-Болохгvй байгаа хvмvvсээ намаас гарсанд тооцъё л гэсэн vг. Жирийн гишvvнд хариуцлага тооцож чаддагийн адил намынхаа дvрмийг сахихгvй байгаа хvнд ч гэсэн хариуцлага тооцож чадах зvйлийг л хийе гэж байна. Vvнийг л бид намын их цэвэрлэгээ гэж байна. Cap шинэ болж байна, хог шороогоо гєвєх ёстой биз дээ.

-Намын даргад хvргvvлсэн та нарын шаардлага vр дvнд хvрэхгvй бол яах вэ?
-Та нар мэдэж байгаа байх. Яахаараа заавал иргэний нийгмийнхэн жагсаж чаддаг, МАН-ын залуучууд жагсаж чадахгvй гэж. Бид нар тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож, суулт хийнэ, эсвэл єлсгєлєн зарлах болно.

-Таныг vvрэгт ажлаа єгсєн гэж дууллаа. Vvнийг тодруулахгvй юу?
-Би МАН-ын улс тєрийн хэлтсийн дарга байсан. Єнєєдєр магадгvй аппаратын ажилтны хувьд эв нэгдлийг сахих vvрэгтэй. Энэ vvрэг маань єнєєгийн болж байгаа vйл явдал, цаг vед зохицохгvй байна. Тиймээс би єнєєдєр єглєє гарах єргєдлєє єгсєн. Монголын залуучууд, ард тvмэнтэйгээ ойрхон байж шударга ёс тогтоохын тєлєє зєвхєн залуучуудынхаа байгууллагын ажлыг хийгээд явна.

Б.Энхжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих