Татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин унасаар байх уу
Нэг үе тер, засгийн үйлчилгээнээс шатахуун их иддэг, өндөр үнэтэй машинуудыг шахах талаар дээр дооргүй ярьсан.Гэвч байдал хэвээр байна. Төрийн гурван “өндөрлөг”-өөс аваад яам, Тамгын газар, агентлагын дарга нар унаагаа ядаж БНСУ-ын машинаар хязгаарлаасай. Амьдрал дээр тэд Япон, Герман, Америкийн, шатахуун их иддэг, үнэтэй машиныг бизнес эрхлэгчдийн (татварын) мөнгөөр унасаар байна. Жишээ нь, өнөөдөр төр, засгийн үйлчилгээнд 8 цилиндртэй, жийп машины хэмжээнд очих суудлын тэрэг 2-3 үзэгдэх болов. Манай сонин энэ талаар эрэн сурвалжлах болно.
Эх сурвалж: “Бизнес таймс”
URL:




