ХААИС-ийн эхний хичээл 10.00 цагаас эхэлнэ

ХААИС-ийнхан  хотын түгжрэлийг бага ч гэсэн сааруулах зорилготойгоор  10.00 цагаас хичээлээ эхлүүлэхээр болжээ.  Өөрөөр хэлбэл, өдрийн ангийн хамгийн эхний хичээлийн цаг 10.00-17.40 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Харин эчнээ, орой ангийн эхний  хичээл 17.40 цагаас эхэлж 21.40 дуусахаар төлөвлөжээ. Ийнхүү ирэх долоо хоногоос мөрдөгдөх энэ журмыг эчнээ, оройн ангийнхан эсэргүүцэж буйгаа сургуулийнхаа захиргаанд мэдэгдсэн аж. Тэд 21.40 гэхэд нийтийн тээвэр зогсчихсон  байдаг учраас шийдвэртээ өөрчлөлт оруул гэсэн саналыг хүргүүлсэн байна.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих