Эмийн ургамлын нөөц бүхий Алаг хайрхан

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг юм. Ховор, нэн ховор ургамал ихтэй энэ уулын ноён оргил нь 3738 метр өндөр бөгөөд мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 миллметр хүртэл тунадас унадаг аж. Мөн Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг, олон зүйлийн амыад байдгаас Улаан номонд орсон ховорт тооцогдох аргаль, янгир, ирвэс, хойлог зэрэг дархан цаазат амьтад, вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай зэрэг ургамал элбэгтэй юм.

Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн неөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ховор бүхнээр дүүрсэн энэ уулын барааг алсаас ч болов харахыг хүсэх гадаад дотоодын иргэдийн тоо сүүлийн үед олширч байгаа аж.

Б.Ширнэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих