Алдартнууд архи сурталчлахаа болиоч ээ, турж vхэх гээд байна уу

Архи тамхи сурталчлахыг хуулиар хориглож, архи үйлдвэрлэгчид “Алсын хараатай амьдарцгаая”, “Бүхний тэргуүн манлай явцгаая” гэх мэтээр далд сурталчилгааны аян өрнөж байсан цаг ард хоцорч, архи тамхины рекламыг ч ёстой нэг баруун солгойгүй цацаж байна. Зах зээлийн нийгмийн жишиг биз, архиа сурталчилна уу, авгайгаа магтана уу хамаагvй байж болно. Гагцхvv энэ сурталчилгааг олны танил бvхий алдартай хvмvvс сурталчилаад байгаа нь инээдтэй бас эмгэнэлтэй. УГЗ, бvжиг дэглээч С.Сvхбаатар “Стандарт єргєж тогтооё”, топ модель Д.Болормаа “Монгол стандарт тогтоож амьдарцгаая”, Ардын жvжигчин Н.Сувд “Монгол стандарт идээний дээж” гэх зэргээр энэ эрхмvvд нэг архийг онь холбоцгоон магтжээ.

Дээр нь манай бєхчvvд бол бvр замаа алдсан. Дархан аварга Д.Цэрэнтогтох “Арвай” хэмээх архийг рекламдсаар байгаад шилтэй цэнхэрт нэг брэнд нэмсэн тєдийгvй, тэр архи нь монголчуудын зооглох дуртай ундаа болчихлоо. Бєхдєє хайртай монголчууд “хар аварга”-ын нvvрээр “Арвай” руу шуурчихгvй хаачихав. Тvvнчлэн яруу найрагч Ц.Хулан цогтой чанга дуугаар юу дутахав гэдэг шиг “Ерєєл єргєж амьдаръя” гээд тайзан дээр шvлгээ уншиж байгаа юм шиг рекламдчихаж. Алдартнуудын сурталчилсан архины тоог нэрлээд байвал цаг цаасны гарз болно. Ичдэггvй моньднууд юм аа гэж хэлэхээс єєр арга алга. Н.Сувд хоолны мєнгєгvй болоод ч юм уу, нэр алдарт хvрэх гэж архи рекламдмааргvй л баймаар юм. Урлагийн буянд ач зээ нь ч худалдаж идээд барахгvй алдрын оргилд хvрчихсэн л хvнсэн. Дархан аварга Д.Цэрэнтогтох бяр хvч харьж, “Арвай” хэмээх нэг шаггvй залуу бєхийг дасгалжуулсаар байгаад начин, бvр заан болгочихлоо. Одоо энэ “Арвай” хэмээх залуу бєх монгол эрсийг ёстой л барьцтай барьцгvй хавсарч байна шvv. Тvvний дархан цохионд vлдэж байгаа эрс маш цєєхєн. Зарим нь ч бvр эрэмдэг болсон дуулдана лээ.

Toп модель Д.Болормаагийн тайзны нас дуусч залуу охидын тохууг хvргэх болсон. Н.Сувд насны хярд гарч, ямар ч найруулагч тоож дvр єгєхєє больсон. С.Сvхбаатарын хєл гар янгинаж, бvжиг дэглэх нь бvv хэл удаан зогсч чадахаа больсон. Ц.Хулан шvлгээ бичиж чадахаа больж, хэдэн хуучин шvлгээс нь ард тvмэн уйдчихсан гээд эдгээр алдартнууд бvгд л насны эрхээр мєнгє олох гэж ийн архи сурталчилж байна даа гэж бодогдохоор байна. Vнэнийг хэлэхэд олны танил энэ мэт нєхєд архи сурталчилаад байхаар тодорхой хэмжээгээр “масс”-д нєлєєлєєд байгаа юм. Н.Сувдын Мандухайн дvртэй, С.Сvхбаатарын “Хєдєєгийн залуус” бvжигтэй, Д.Болормаагийн Азид тэргvvлсэн амжилттай, Д.Цэрэнтогтох аваргын дєрвєн тvрvvтэй, Ц.Хулангийн эрхэмсэг яруу найраг хийгээд “Болор цом”-ын хоёр тvрvvтэй Монгол стандарт хэмээх догшин усыг зvйрлэж болох уу. Нэрээ бодоход яадаг улс вэ гэж хэлмээр байх юм. Єнєєдєр монгол хvнд ногдох спиртын хэмжээ хэрээс дэндvv хэтэрч, нэг хvнд жилд 33 литр спирт болчихоод удмын санд аль хэдийнээ нєлєєлчихсєн. Гэтэл алдартнууд маань удмаа устгаж байгааг улам бvр єєгшvvлэн сурталчилж байгаа нь даанч тоогvй. Алдартнуудаа архи сурталчлахаа боль л доо, турж vхэх гээд байна уу.

С.УУГАНБАЯР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих