Монголын xөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн байдал
ЭРЭЛТТЭЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ
Судалгааны бүтцэд багтах нэгэн дэд судалгаа нь барометрын судалгаа байсан ба тус судалгаанд Монгол Улсын эдийн засгийн үндсэн 11 салбарын 1300 үйлдвэр, байгууллагыг хамруулсан нь нийт үйлдвэр, аж ахуйн газрын 3,6 хувьтай дүйцэж, эрэлт хэрэгцээний талаарх судалгаанд нийт ажиллагчдын 17 хувийг хамруулсан. Барометрын судалгаанаас харахад ойрын саруудад 7578 шинэ ажлын байрын эрэлт байгаа, үүнээс хамгийн их шаардлагатай байгаа 20 ажил мэргэжлээр 4488 хүн буюу нийт зарласан орон тооны 59 хувийг бүрдүүлж байгаа юм. Эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлээс наад зах нь 8 нь уул уурхай эсвэл барилгын салбарт харъяалагдах бөгөөд, зарлагдсан ажлын байрны 33 орчим хувьтай тэнцэх 2480 ажлын байр ойрын саруудад эрэлттэй байх үр дүнг харуулсан.
Судалгааны дүнд 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 4 дүгээр сарын хооронд дараах 20 ажил мэргэжил Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байхаар гарсан.
|
ISCO
|
Ажил мэргэжил
|
Цэвэр өсөлт
|
|
8111
|
Далд ба ил уурхайчин
|
890
|
|
8332
|
Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
|
520
|
|
6111
|
Тариаланч ногоочин
|
484
|
|
9329
|
Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
|
308
|
|
6340
|
Загасчин, түүгч/хураагч
|
307
|
|
9313
|
Барилга угсралтын туслах ажилтан
|
214
|
|
9112
|
Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
|
205
|
|
4322
|
Үйлдвэрлэлийн ажилтан
|
167
|
|
8342
|
Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
|
162
|
|
5242
|
Бараа танилцуулан худалдаалагч
|
146
|
|
2146
|
Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
|
142
|
|
9312
|
Иргэний барилгын туслах ажилтан
|
137
|
|
7123
|
Шаварчин, засалчин
|
127
|
|
2142
|
Иргэний барилга байгууламжийн инженер
|
110
|
|
2342
|
Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
|
109
|
|
7522
|
Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
|
109
|
|
7411
|
Барилгын болон бусад цахилгаанчин
|
101
|
|
5131
|
Зөөгч
|
96
|
|
2211
|
Ерөнхий мэргэжлийн их эмч
|
77
|
|
3117
|
Уурхай, металлургийн техникч
|
77
|
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАЙДАЛ САЛБАРААР
Ирэх 6 сарын ажил олгогчдын хүлээлтийг авч үзвэл, улсын хэмжээнд байнгын ажлын байр 3.1%-иар, түр ажлын байр 1.7%-иар тус тус өсөх төсөөлөлтэй. Салбаруудаар, ХАА, барилга, худалдааны салбаруудын ажил олгогчид ирэх 6 сард 2 оронтой тоотой ажлын байрны өсөлттэй байх ба Улаанбаатарын ажил олгогчид бусад бүсүүдээс хамгийн өндөр 4 хувийн өсөлтийн хүлээлттэй байгаагаар төсөөлөгдсөн байна. Дэлгэрэнгүйг хүснэгтээр харуулвал дараах байдалтай байна.
|
САЛБАР
|
Судалгаанд хамрагдсан ААНБ-ын ажилчдын тоо *
|
Хэрэгцээтэй байгаа байнгын ажилчид
|
Хэрэгцээтэй байгаа
түр ажилчид
|
||
|
Өсөлт /хувиар/ **
|
Өсөлт /тоогоор/
|
Өсөлт /хувиар/
|
Өсөлт /тоогоор/
|
||
|
Хөдөө аж ахуй
|
10162
|
14.1%
|
1438
|
25.1%
|
2555
|
|
Уул уурхай
|
20386
|
4.7%
|
967
|
1.2%
|
254
|
|
Үйлдвэрлэл
|
55044
|
7.6%
|
4178
|
3.0%
|
1653
|
|
Барилга
|
24610
|
10.6%
|
2607
|
16.4%
|
4026
|
|
Худалдаа
|
45980
|
10.1%
|
4635
|
11.5%
|
5293
|
|
Зочид буудал, ресторан
|
9783
|
2.6%
|
252
|
0.7%
|
68
|
|
Тээвэр
|
34949
|
4.9%
|
1701
|
2.2%
|
770
|
|
Үйлчилгээ/банк, санхүү, үл хөдлөх хөрөнгө/
|
59209
|
2.5%
|
1489
|
0.4%
|
235
|
|
Төрийн алба
|
44523
|
0.8%
|
361
|
0.0%
|
0
|
|
Боловсрол
|
56810
|
0.7%
|
380
|
0.1%
|
46
|
|
Эрүүл мэнд
|
31971
|
2.0%
|
642
|
0.0%
|
8
|
|
Бүгд
|
393427
|
4.7%
|
18650
|
3.8%
|
14909
|
URL:













