Т.Ариунаагийн огцом тэсрэлт, онгироо хариултын нууцаас
Урлагийн ертөнцөд өдгөө нэр алдраа дуурсгаж буй уран бүтээлчдийн замнал анхаарал татам сонирхолтой байдаг. Гавьяат жүжигчин Т.Ариунаа л гэхэд анх Болгараас ирэхдээ хэн ч танихгүй шавилхан бүсгүй байснаа төд удалгүй олны сэтгэлийг “үймүүлсэн” адтай дуучин болж хувирсан. Энэ бүхний нууц нь ердөө л итгэхэд ч бэрх этгээд яриа. Хагас нүцгэн хувцаслаж, үснийхээ угнаас хумсныхаа үзүүрийг хүртэл элдвээр засч янзалсан тэрбээр хэвлэлд баруун солгойгүй ярилцлага өгч байлаа.
Өдгөө үй зайгүй үерхэж байгаа гавьяат жүжигчин Б.Сарантуяагаа хүртэл “Жалганы од” хэмээн цоллож, өөрийнхөө өнгөрсөн амьдралыг амтат дарстай зүйрлэж суусан Т.Ариунаа одоо ингэж “галзуурч” чадах болов уу. Тэр ч бүү хэл, хэсэгтээ л олныг шуугиулаад авсан эротик яриагаа эргээд нэг санадаг эсэхийг нь асуух юмсан. “Секс бол амттай дарс л гэсэн үг. Таалагдсан залуутайгаа 00-ын өрөөнд ч секс хийхэд бэлэн байна” хэмээн тунхаглаж явсан дуучин бүсгүй тухайн үед ердөө л “од” болохын тулд ингэж хэлэв үү, аль эсвэл энэ бүхэн эрх чөлөөт амьдралынх нь нэг илрэл байв уу. Юутай ч тайзан дээр дотоожгүй гарч, эротик дуугаараа эрчүүдийг байлдан дагуулж явсан түүний талаар фэнүүд нь хөгжилтэй маргаан дэгдээх дуртай аж. “Ариунаа хэлсэн шигээ байж чадах болов уу” гэсэн энгийн атлаа их нууцыг багтаасан энэхүү асуултыг өөр хоорондоо шидэлцсэн залуус ч мэр сэр байдаг юм билээ.
Б.Болор
URL:




