Израилийн эсрэг Европын 27 улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

716dfcf4-2d37-4ae9-b830-51678e8be540-1200x0-8d1ad946-db69-4020-afd7-2bfd3b0e2242-332961-22072025-1753162203-1715862857-e77c97a0-667e-11f0-8dbd-f3d32ebd3327Израилийг Газын зурвас дахь энгийн иргэдийг хэрцгийгээр хөнөөсөн хэмээн буруутгаж Европын 27 улс нэгдэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Үүнд Их Британи, Франц, Канад, Австрали, Итали, Япон, Шинэ Зеланд, Швейцар зэрэг орнууд багтаж байгаа бөгөөд хүнсний тусламж хүлээж байсан иргэдийг хөнөөсөн хэрэгт Израилийг буруутгаж байгаа юм.

Тус мэдэгдэлд дайныг нэн даруй зогсоохыг уриалжээ. Мэдэгдэлд дурдсанаар хүнсний тусламж авахын тулд 800 хүн амь эрсэдсэн байна. Мөн тусламжийг маш багаар тарааж хүүхдүүд болон энгийн иргэдийг хөнөөсөн гэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоолны дараалалд зогсож байсан иргэд рүү Изриалийн арми гал нээснээс болж 100 орчим хүн амиа алдсан юм. Мөн хүнсний тусламж авч чадаагүйгээс болж амиа алдсан тохиолдлууд гарах болжээ.

Харин Израилийн зүгээс “Хамас бүлэглэлийн талаар буруу мэссэж түгээлээ. Бид олон улсын хуулийг мөрдөж, Газын зурвас руу нэвтрэх хүмүүнлэгийн цувааг хурдан гаргахын тулд ажиллаж байгаа. Гэнэтийн аюулыг устгахын тулд гал нээсэн, олон хүн амь үрэгдээгүй” хэмээжээ.

Газын зурвасын хойд хэсэг дэх эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч, өвтчөнүүдээ өөр эмнэлэг рүү шилжүүлж байгаа аж.

Ийнхүү барууны орнууд хамтарсан мэдэгдэл гаргасан нь Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд ойртлоо хэмээн судлаачид дүгнэж байна. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дайныг хурдан зогсоохын тулд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа билээ.


URL: