Мансууруулах бодис хэрэглэсэн 14 иргэнийг олж тогтоожээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ.

Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгаж ажиллав.

Урьдчилсан байдлаар Монгол улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсныг олж тогтоожээ.

Мөн 2 иргэн 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


URL: