Баянзүрх дүүргийн баар, караокенууд шалгалтад бүдэрлээ

Баянзүрх дүүргийн За­­­саг даргын 2011 оны арав­­дугаар сарын 25-ны 470 тоот захирамжаар архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор “Архидан сог­туурахтай тэмцэх аян”-г эхлүүлсэн байна.

Аяны үргэлжлэл болгож, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Үйлдвэрлэл үйл­чил­­гээний хэлтсийн дарга Б.Содонбаатар, Засаг даргын орлогч Д.Энхбаяр, Эрүүл ахуй, халдвар судлалын хянал­­­тын улсын байцаагч Г.Бор, Б.Энхзул нарын бүрэлдэхүүнтэй баг дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагуудад шал­галт хийлээ.

Шалгалтын явцад сог­тууруу­лах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл байхгүй, үйлчилгээний байгууллагын стан­­дарт хангалтгүй, ар­хи, согтууруулах ундааг нууцаар худалдаалдаг зэрэг зөрчил илэрсэн юм. Мөн тусгай зөвшөөрөл нь дууссан аж ахуйн нэгжийг давхар түрээслэх, үйлчилгээ үзүүлж буй зөөгч, бармен, худалдагч нар мэргэжлийн үнэмлэх, дүрэмт хувцасгүй байх зэргээр зөрчилтэй байв.

Тиймээс шалгалтын ко­миссын шийдвэрээр “Одон” биллъярд төв, “Цэ” паб, “Эм Жи” зочид буудал, караоке, ”Жи Эс” караоке, “Неон” пабын үйлчилгээг зогсоох, согтууруулах ун­дааг хураах, битүүмжлэх арга хэмжээ авлаа. Үүнээс эрүүл ахуйн шаардагдах стантарт, хоол хүнсний хадгалах нөхцлийг ноцтой зөрчсөн нь “Жи Эс” караоке, пабын гал тогооны өрөө байсан юм.

Аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалт цаашид үргэлжлэх бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, хариуцлагын тогтолцоог өн­­­­дөр­жүүлэн, иргэдэд сог­тууруулах ундааны хор хөнөөлийг сурталчлах аж.

О.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих