Улсын дугааргүй машинтай хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцож байна
Нийслэл Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг Телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцож байна.
2025 оны 09-р сарын 04-06-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.
Иймд Иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL:




