Аки башёг Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн 9:0 даваатайгаар тэргүүлж явна
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр дээд зиндаанд 9:0-ээр Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн тэргүүлж явна. 8-1 Ёкозүна Оносато 8:1, Шоодай 8:1, Ко Аонишики 7:2, Таканошо 7:2, Рюден 7:2 даваатай боллоо.
Маргааш арав дахь өдрийн оноолтоор Ёкозүна Оносато, Котошохотой, Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн, Вакамотохарутай, озеки Котозакура, Киришима Лхагвасүрэнтэй барилдана.
Мөн Вака, Хирадоумитай,Такаясу, Гонояматай, Аонишики, Хакуохотой, Тамаваши Мөнх-Оргил, Абитай, Онокацу Чойжилсүрэн, Кинбозантай, Ошёма Дэлгэрбаяр, Чураноумитай, Таканошо, Шодайтай, Рога Амарсанаа, Уратай тус тус таарад байна.
URL:




