Хятадын иргэн хууль бус хөрөнгөө 61 мянган ширхэг биткойн болгосон хэргээр ял сонсчээ
Их Британийн шүүхээс Хятадын иргэн Цянь Жимин (Qian Zhimin) гэгч эмэгтэйг хууль бус хөрөнгө угаасан хэрэгт буруутай гэж үзэн ял оноов.
Тэрбээр өөрийгөө Жан Яди (Zhang Yadi) нэрээр танилцуулж, олон улсын гэмт хэргийн сүлжээнээс авсан хөрөнгийг биткойноор дамжуулан нуусан нь тогтоогджээ. Хэргийг шалгах явцад Лондонгийн эрх баригчид 61 мянган ширхэг биткойн хураасан нь өнөөг хүртэлх дэлхийн хамгийн том хэмжээний криптовалютыг хураан авчээ.
Энэ нь зах зээлийн ханшаар хэдэн тэрбум фунт стерлингийн үнэлгээтэй аж. Шүүхээс түүнийг “хууль бус хөрөнгө эзэмшсэн, дамжуулсан” хоёр үндсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд хэрэг Southwark Crown Court-д хянан шийдвэрлэгдэв. Энэ хэрэгт түүний туслах байсан Жян Вэн (Jian Wen) өмнө нь мөн ял авч, хорих ялаар шийтгүүлсэн юм. Энэхүү хэрэг нь криптовалютыг гэмт хэрэгт ашиглах эрсдэлийг дахин харуулж, хууль сахиулах байгууллагуудын крипто хөрөнгийг хянах ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байна.
URL:




