“Долоон бурхан харвадаггүй”-гийн Сүхжанжны Утас завсаргүй хангинадаг болжээ

20 жилийн Монголын кино урлагт үгүйлэгдэж байсан орон зайг нөхөж чадсан бүтээл бол “Долоон бурхан харвадаггүй” түүхэн бүрэн хэмжээний урансайхны киноюм.Эл кинонд Сүхбаатар жанжны дүрийг чадварлаг бүтээсэн залуу жүжигчин Эрдэнэмөнх  тун ч завгүй байгаа  сурагтай. Учир  нь киноны нээлтийн маргаашнаас гар утас нь завсар зайгүй хангинах болсон гэнэ. Ихэвчлэн “Сайн байна уу. Өөртөө чинь танилцах гэсэн юм”, “Жанжны дүрийг сайхан бүтээсэн байна лээ. Амжилт хүсье” гэсэн дуудлага ирдэггэсэн шүү.Мөн ойрын хүндээ “Би уг нь зарлалын самбар биш л юмсан. Миний утасны дугаарыг хаанаас олоод байнааа” хэмээн ярьсан гэнэлээ.Мэдээлэл хөгжсөн Монголд ганц хүний утасны дугаарыг бололчихож дөнгөх байлгүй дээ.


URL:

Сэтгэгдэл бичих