МАХН-ын онц их хуралд оролцож байсан Д.Нинжийг баривчилжээ

Өчигдөр МАХН-ын онц их хуралд оролцоод гарч ирсэн Ардын хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг цагдаагийнхан баривчилж Ганц худаг дахь урьдчилан хорих төвд аваачсан байна. Түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан зарим хүнийг гүтгэсэн гэсэн үндэслэлээр баривчилсан бололтой. Ардын хянан шалгах хорооноос даргаа суллуулах хүсэлт тавиад байгаа аж. Мөн тус хорооноос “Эрх баригчид олигархиудын хуйвалдаан, ноцтой гэмт хэргүүдийн талаар олон нийтэд  ил болгосных нь төлөө Д.Нинжийг баривчилсан. Түүнийг суллуулахын тулд шаардлага хүргүүлэх тухайгаа мэдэгдсэн байна. Энэ тухай ардын хянан шалгах хорооныхон МАХН-ын онц их хурал дээр мэдэгджээ. Д.Нинж улс төрийн аллага гэгддэг С.Зоригийн хэргийг хэн үйлдсэн талаар баримт байгаа гэж мэдээлснээс үүдэн цагдаагийнхан түүнийг баривчилсан бололтой. Мөн тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл нар С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээллийг өгч байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих