ИЗН-тай нэгдэхийг МНН-ынхан эсэргүүцэж байна

Монголын ногоон нам, Иргэний зориг нам нэгдэж, улмаар Иргэний зориг-Ногоон нам болохоор талууд ерөнхийдөө тохиролцоод байв.
Тиймээс ч яг  одоо Чингис зочид буудалд хоёр намын дарга С.Оюун, Д.Энхбат нар нэгдэх тухай санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Гэхдээ тэдний энэ тохироо нь хоёр намын дээд удирдлагуудын төвшинд л хийгдсэн бололтой. МНН-ын жирийн гишүүд энэхүү нэгдлийг эсэргүүцэж буйгаа санамж бичиг байгуулах үеэр илэрхийлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, МНН-ын дарга Д.Энхбат УИХ-ын 2008 оны сонгуулиар “Иргэний эвсэл”-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан. “Иргэний эвсэл”-ийг байгуулсан МНН, ИХН, МСДН-ын хамтарсан гэрээ ёсоор 2012 оны сонгууль хүртэл аль нэг тал нь бусад намтай нэгдэхийг хориглосон заалт байгаа ажээ.

Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих