Шивээ овоо, Адуун чулуун зэрэг нүүрсний уурхайн хувьцааны ханш буурчээ
Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан Шивээ овоо /12.5%/, Багануур /12.5%/, Говь /10.5%/, Монголын цахилгаан холбоо /7.5%/, Женко тур бюро /4.3%/, Бэрх уул /2.8%/, Баянгол ЗБ /2.4%/, Адуунчулуун /2.4%/, АПУ /2.2%/, Монгол шилтгээн /2.1%/, Ремикон /1.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурчээ. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /2.1 сая ширхэг/, Оллоо /300.5 мянган ширхэг/, Ремикон /196.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Хэрэглээ импекс /487.3 сая төгрөг/, Би ди сек /186.0 сая төгрөг/, Гермес центр /181.0 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Энэ долоо хоногт МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 64 ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна.Нийт 64 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
URL:




