“Шуранхай” хамтлагийн Номин-Эрдэнэ шинэ хамтлаг байгуулжээ

Уртын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан этник маягаар дуулж гарч ирсэн “Шуранхай” хамтлаг тараад багагүй хугацааг үдэж байна.

Хамтлаг тарсан шалтгаан янз бүрээр тайлбарлагдаж байсан ч тэд өөрсдийгөө богино хугацаанд амжилтанд хүрч олонд танигдаж чадсан гэж үзэн тус тусын зам мөрийг хөөцгөөсөн .

Хоорондоо их л эв түнжин муутайхан тарцгаасан гэгддэг тус хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ дахин хамтлаг байгуулан гадаадын орнуудад тоглохоор төлөвлөөд байгаа гэнэ. Түүний шинэ хамтлагийн бүрэлдэхүүнд уран нугараач, хөөмийч, морин хуурч бүсгүйчүүд багтаж байгаа гэнэ.

Тэдний хамгийн анхны уран яг одоо нийслэл хотод тулгарч байгаа утааны асуудлыг хөндсөн гэнэ шүү. Ямартаа ч сонин содон бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн уран бүтээл тун удахгүй та бүхэнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Shock.mn Д.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих