Дархан-Уул аймагт хэрээ олноор үхжээ

Дархан-Уул аймагт хэрээ олноор үхсэн мэдээлэл манай сонины редакцид ирлээ. Эх сурвалжийн мэдээллээр шинэ Дарханд байрлах Оросын элчин сайдын яамны хажууд болон шинэ хороолол, Дархан их дэлгүүр, Монгол банк, төатрын ойролцоо хэрээнүүд үхсэн байна. Нутгийн иргэд өчигдөр 16.30 цагийн орчимд аймгийнхаа Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж.

Бид энэ мэдээллийн мөрөөр тус аймгийн Онцгой хэлтсийн жижүүрээс тодруулахад “Тиим дуудлага ирээгүй байна” гэсэн юм. Харин иргэдийн таамаглаж буйгаар шувууд дэлбэрсэн гурилын үйлдвэрийн будааг идсэнээс болж хордсон байж болзошгүй гэнэ. Нутгийн иргэд “Өнөөдөр (өчигдөр) л шувууд олноор үхсэн байхыг харсан. Нэг биш хэд хэдээрээ үхсэн байсан” гэлээ.

Одоогоор хэрээнүүд юунаас болж үхсэн нь тодорхой бус байна. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих