Хятадууд хил зөрчжээ
Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Тэмээн хонд гэдэг газраас УБУ 88-59 улсын дугаартай автомашинтай дөрвөн хүнийг саатууллаа. Уг иргэд нь Ховд аймгийн Булган сумын харьяат Ш.Дарьбазар, Н.Батмөнх, Я.Галсанжав, Д.Болдбаатар нар бөгөөд хориотой бүсээс гар аргаар алт олборлох зорилгоор явж байсан аж.
Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Д, Т нар улсын хилээр 355 ширхэг тарваганы арьс гаргах гээд баригджээ. Уг үйлдлийг ЭЦГ болон Хилийн тагнуулын газрын ажилтнууд хамтран илрүүлсэн байна.
URL:




