Д.Загджав: Д.Дэмбэрэл ээ,чамайг гишүүдийнхээ эрхийг гэж томилсноос биш ийм л юм боллоо гэж ярихыг чинь сонсох гэж томилоогүй
УИХ дахь МАН-ын бүлэг нэр бүхий дөрвөн гишүүнээс УИХ-ын даргад хандан тавьсан Цагдаагийн байгууллагын ажилтнууд УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд халдсан гэх гомдлын тухай асуудлыг авч хэлэлцэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр “Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэж үзсэн билээ. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд эсэргүүцэн, хурлын уур амьсгал ширүүхэн өрнөж буй аж. УИХ-ын гишүүн Д.Загджав УИХ-ын дарга Д.Дэмбэрэл рүү дайрч : “Бид таныг УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг хамгаалах ёстой гэж үзэж, томилсноос биш, ийм юм болчихлоо гэдэг яриаг тань сонсох гэж томилоогүй юм шүү” хэмээн зандарсан байна.
Бүлгийн хурал хаалттай болж буй ажээ.
Э.Мягмардорж
URL:




