Жүжигчин О.Цэнгэл, “Хамтдаа” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Тэнгис нарын үнэнч хайр
“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд эерэг сөрөг аль аль дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс сайн үнэлгээ аваад байсан залуу жүжигчин О.Цэнгэлийг уншигч та бүхэн андахгүй биз.
Тэрээр МУИС-ийн утга зохиол судлалын ангийг төгссөн ч тэрээр хүсэл мөрөөдөл, сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хөл тавьсан гэдэг. Цөөн ч гэсэн өөрийн дүрийг чадварлаг бүтээсэн нь түүнийг олонд таниулж өгсөн.
Сүүлийн үед нам гүмхэн байгаа тэрээр мэргэжлээрээ ажиллаж гэр бүлийн амьдралаа зохицуулж яваа сурагтай. Тэрээр “Хамтдаа” нэвтрүүлэгийн хөтлөгч Б.Тэнгистэй оюутан байх үеэсээ дотносож, одоо хамтдаа амьдардаг гэнэ. О.Цэнгэл охинд олон харчууд нүдээ унагасан хэдий ч түүний сонголт Тэнгис байсан бололтой.
Б.Дэжид
URL:













