Жүжигчин О.Цэнгэл заяаныхаа ханиар хөтлөгч залууг сонгожээ

Жүжигчин О.Цэнгэл охин заяаныхаа ханиар “Танайд хоноё” нэвтрүүлгийг нэг хэсэг хөтөлсөн сэтгүүлч Б.Тэнгисийг сонгожээ. Тэд өдгөө хамтран амьдарч буй юм байна. “Боолынгэрээ”, “Сайн уу, амьдрал минь” кинонд дүр бүтээж үзэгчдээс сайн үнэлгээ авсан жүжигчин бол О.Цэнгэл юм. Цөөн ч гэсэн ногдсон дүрээ чадварлаг бүтээсэн нь түүнийг үзэгчдэд илүү ойртуулж өгсөн гэдэг. Түүнийг хөөрхөн төрх, хэвлүүхэн яриатай хэмээн жүжигчид ч үнэлдэг. Дашрамд сонирхуулахад, О.Цэнгэл мэргэжлийн жүжигчин биш, МУИС-ийн утга зохиол судлалын ангийг төгссөн бөгөөд хүсэл мөрөөдөл, сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хөл тавьжээ.

Ц.Болд


URL:

Сэтгэгдэл бичих