ХАРЬД VРЧЛЭГДСЭН Ч ТЭД БИДНИЙ МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ БИШ ГЭЖ VV

Улс орныхоо ирээдvй болсон, хєх толботой vрсээ єнчин, єрєєсєн, хаягдмал, гээгдмэл гэх шалтгаанаар бид харийнханд vрчлvvлж сууна. Vхтэл vр харам гэдгvйсэн бил vv. 2.7 саяхан хvн амтай, хvн амаа єсгєхийн тулд их хэмжээний хєрєнгє зарж байна хэмээн сайрхах тєртэй бидэнд харь нутаг руу хvvхэд “экспортлох” шаардлага бий гэж vv.
“Хvvхдийн сайн, сайхан амьдралын тєлєє” гэж манай эвэртэн туурайтнууд хэлэх дуртай. Тэгвэл єнєєдрийн байд лаар гадаадын иргэнд vрчлэгдээд буй 210 хvvхэд гэдэс цатгалан, мєрєн бvтэн, хайр халамжаар дутахгvй єсєж байна гээд ам бардам хэлчих хэн нэгэн бий юv. Манай улс 1998 онд Олон улсын Гаагийн конвенцод нэгдэж, хvvхэд vрчлэх эрхтэй орон болсон. Хэдий тийм ч юугаа ч мэдэхгvй балчир vрсийг асран хамгаалах vvрэг бvхий байгууллага /НХХЯ, ХЗДХЯ/ нь Монголдоо vрчлэгдэх боломжгvй гэсэн шалтгаанаар гадаадын иргэнд vрчлvvлсээр.

Уг нь тєрсєн эх орон нь Монгол Улс шvv дээ. Гэтэл тєєрєг тавилан энэ гээд харь нутгийг зорих тэдгээр хvvхдvvд дэндvv єрєвдмєєр биш гэж vv. Хэдий Монгол Улсын Харьяатын тухай хуулийн арвангуравдугаар зvйлийн 1,2,3- т “Гадаадын иргэн vрчлэн ав сан Монгол Улсын харьяат хvvхдийн тєрсний гэрчилгээ тухайн хvvхдийг 16 нас хvртэл хvчин тєгєлдєр байх бєгєєд насанд хvрээд харьяаллаа єєрєє сонгох эрхтэй” гэж заажээ. Гэвч эх орон нь нvvр буруулж, харь нутаг руу илгээсэн тэдгээр хvvхэд эргээд энэ улсыг сонгох нь юу л бол. Тэгээд ч гадаадын иргэнд vрчлэгдсэн хvvхдvvдийн 90 орчим хувь нь 0-6 насныхан байдаг аж.
Єнєєдєр дэлхийн монголчууд нэгдэн, нийлэх талаар хэлэлцэж суухад харин бид яс махны тасархайгаа энэ мэтчилэн дєрвєн зvг найман зовхистод илгээсээр. Дээрх 210 хvvхдийн 150 нь АНУ-ын иргэнд vрчлэгдсэн бол бусад нь герман, франц, канад, англи, белги, недарланд, австрали аав, ээжтэй болжээ. Vрчлэгдсэн хvvхдvvдийг эргэж, тойрох асуудлыг ГИХАЭГ хариуцдаг ч хєрєнгє мєнгєний бололцоогvйгээс энэ асуудал хаягдсан гэхэд болно. Харин энэ тал дээр хvvхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан ямар байр суурьтай байдаг талаар нь Монголын хvvхдийн эрхийн vндэсний тєвийн тэргvvн П.Цэвээнтэй ярилцлаа.
-Хvvхдийн эрхийг хамгаалдаг ажилтны хувьд гадаадын иргэнд хvvхэд vрчлэх асуудалд хэрхэн ханддаг вэ. Миний бодлоор манай улс шиг цєєхєн хvн амтай орон гадагшаа хvvхэд vрчлэх шаардлага байхгvй юм шиг санагдах юм?

-Гадаадын иргэнд хvvхэд vрчлэх нь огт болохгvй зvйл биш л дээ. Єнєєдєр НХХЯ, ГХЯ, ГИХАЭГ-ын хамтарч гаргасан журмаар гадаад хvvхэд vрчлэгдэж байна. Харин энэ журмыг эргэн харж, єєрчлєх шаардлага бий. Єєрєєр хэлбэл, гадаадын иргэнд хvvхэд vрчлэх асуудлыг маш нарийн хуульчлах шаардлагатай байна.
-Харь орныг зорьж буй хvvхдvvд Монголдоо vрчлэгдэх боломжгvй хvvхэд байдаг талаар ГИХАЭГ, НХХЯ-ныхан хэлж байна. Дотооддоо vрчлэгдэх боломжгvй гэж чухам юуг хэлээд байгаа юм бол?
-Дээрх байгууллагуудын гаргасан журамд Монголдоо vрчлэгдэх боломжгvй хvvхдийг гадаад vрчлvvлнэ гэсэн байгаа. Vvнийг би ч гэсэн ойлгохгvй байна. Бат гэдэг хvvхдийг ямар vндэслэлээр дотооддоо vрчлэх боломжгvй гэж хэлж байгаа юм бvv мэд. Хэн ч vрчилж авахгvй болохоор нь тэгж хэлээд байна уу гэдэг нь бvрхэг. Тийм учраас гадаадын иргэнд хvvхэд vрчлэх асуудлыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Vvний дараа хvvхдийг харийн иргэнд vрчилбэл буруудах зvйл байхгvй л дээ.

-Гадаадад vрчлэгдсэн хvvхдvvдийг эргэж тойрох асуудал манай улсын хувьд vнэхээр хvндхэн асуудлын нэг. Тэднийг жил бvр ГИХАЭГ-аас эргэж байх ёстой ч зардал мєнгєгvйгээс чаддаггvй гэх юм.
-Гадаадад vрчлэгдсэн хvvхд vvдийн хойноос тавих хяналт шалгалт маш нарийн байх хэрэгтэй. Манай улсын хувьд маш муу гэдгийг хэн ч мэднэ. Би тvрvvн хэлсэн дээ, маш нягт нямбай хууль хэрэгтэй байна гэж. Гэтэл єнєєдєр гадаадын иргэнд хvvхэд vрчлэх асуудлыг НХХЯны хэдэн ажилтан суугаад л “За энэ хvvхдийг Жонд vрчлvvлье” гээд шийдчихэж байна. Уг нь энэ асуудал дээр мэргэжлийн баг ажиллаж, бvрдvvлж байгаа материал нь хvvхдийн эрхийг бvрэн хамгаалсан нєхцєлтэй байх ёстой юм.

-Тvvнчлэн нэгэнт хvvхэд vрчлvvлсэн юм бол хойноос нь зайлшгvй хяналт тавих ёстой. Хяналт тавьж байна, эргэж тойрлоо гэж манайхан ярьдаг. Хэн очоод ирэв гэхээр дарга л очоод ирсэн байдаг. Гэтэл дарга хvн єнєєдєр тухайн хvvхдийн амьдарч байгаа нєхцєлд vнэлгээ хийдэг хvн мєн vv.

Vнэхээр дарга, сайдууд эргэхээр явсан бол нийгмийн ажилтан, сэтгэл зvйч, хvvхдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан гээд мэргэжлийн бvрэлдэхvvнтэй явах ёстой. Ийм бvрэлдэхvvнтэй яваагvй, дээр нь тухайн айлдаа хам хум орж харчихаад “Гадаад vрчлэгдсэн хvvхдvvд дажгvй сайн єсєж байна” гэж хэлж байгаа нь эргэлзээтэй. Гэтэл энэ нь хvvхдийг сайн сайхан амьдарч байна гэх баталгаа болж чадахгvй шvv дээ. Тиймээс дээрх бvрэлдэхvvнтэй мэргэжлийн баг vрчлvvлэхээс авахуулаад л цаашид тавих хяналтад анхаарч хариуцлагатай ажиллах ёстой юм.

-Таны бодлоор гадаад vрчлэгдсэн хvvхдvvдэд тавих хяналт ямар байх ёстой вэ?
-Хvvхдийг vнэхээр ямар нэгэн дарамт шахалтгvй, сайхан амьдарч байгааг мэдэхийн тулд дор хаяж долоо хоног хамт байх хэрэгтэй. Тvvнээс биш байшин сав, ор, дэрийг нь харчихаад єє сайхан амьдарч байна гэж хэлж болохгvй. Тэр хvvхэд єнєєдєр сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаж байна уу, гэртээ эзэн нь юм шиг тухалж байна уу, аав, ээжийгээ хvлээн зєвшєєрч байна уу гээд бvгдийг ажиглаж байж дvгнэлт гаргах учиртай. Тvvнээс биш амьдарч байгаа байшинг нь харчихаад “Єє сайхан амьдарч байна лээ” гэж хэлж байгаа дарга нартай би л хувьдаа санал нийлдэггvй.

-Єнєєдрийн байдлаар 210 хvvхэд гадаадын иргэнд vрчлэгдсэн байна. Тэд яагаад монгол хvvхэд сонгов. Vvнд юу нєлєєлж байна вэ?

-Манай улсад гадаадын хєрєнгє оруулалттай асрамж, халамжийн тєв болон эзэнгvй хvvхдvvд олон байна. Vvнтэй холбоотой болов уу. Єєрєєр хэлбэл, гадаадын хєрєнгє оруулалттай асрамжийн тєвvvдээр дамжиж гараад байна уу гэж ажиглагддаг. Тиймээс хvvхдэд анхаарах хяналтыг сайжруулах хэрэгтэй.
-Манай улсаас хvvхэд vрчилж авч байгаа гадаадын иргэдийн 95 хувь нь европчууд байх юм.
-Монгол хvний дасан зохицох чадвар, сэтгэлгээний онцлог, аливаад хандах хандлага, хvч чадал нь европчуудыг монгол хvvхэд сонгоход нєлєєлж байж болох юм. Нєгєє талаас Европийн хvн амын насжилт єндєрсєж, хєгжлийн эрин vе нь Ази руу шилжиж байгаатай холбоотой болов уу гэж хувь хvнийхээ зvгээс боддог.

-Гадаад vрчлэгдсэн хvvхд vvдийн талаарх мэдээлэл олон нийтэд цаг тухайдаа хvрдэггvй. Тиймээс иргэд гадаадад vрчлэгдэж байгаа хvvхдvvд хvний болоод эд эрхтний наймааны золиос болдог гэж яридаг, та ч бас сонссон байлгvй.

-Уг асуудлыг ийнхvv хар талаас нь харж байх хэрэгтэй. Яагаад гэвэл єнєєдрийн байдлаар гадаадын иргэнд vрчлэгдсэн 210 хvvхдийн хэдэд нь ГИХАЭГаас vнэлгээ хийв. Аягvй бол 10-20-д нь л байх. Ингэхээр л асуудалтай. Гэтэл цаана нь vлдсэн 190 орчим хvvхдэд хяналт тавьж чадахгvй хаяснаар єнєє хvvхдvvд маань байхад янз бvрийн асуудалд орохгvй гэх баталгаа байхгvй. Европийн орнуудад єсвєр насныхны цусыг хэрэглэж, донорын шугамраа ашигладаг гэсэн яриа байдаг шvv дээ. Vvнийг vгvйсгэх газаргvй. Манайхан ийнхvv vрчлэгдсэн хvvхдvvддээ хяналт тавьж чадахгvй байж хvvхдийн эрvvл мэнд 100 хувь сайн байна гэж хэн нэгэн хэлж байгаа бол нийгмийн ємнє хариуцлага хvлээх хэрэгтэй. Тиймээс тєрийн болон тєрийн бус байгууллагууд эдгээр хvvхдvvдэд хяналт тавьсны vндсэн дээр бодитой мэдээллийг олон нийтэд єг. Тиймгvй бол ард тvмнийг буруу зvйл ярьж байна гэж шvvмжлэх хэрэггvй.

-ГИХАЭГ-аас хvvхдvvдээ эргэж тойрч чаддагvй учир vрчилж авсан аав, ээжийг нь жил бvр хvvхдийнхээ тухай мэдээллийг дvрс бичлэг, гэрэл зураг, захидалаар мэдээлж байхыг шаарддаг юм билээ. Гэхдээ иймэрхvv байдлаар vнэн зєв мэдээлэл ирдэг гэхэд миний хувьд бол эргэлзэж байна. Харин таны хувьд?
-Vрчилж авсан эцэг, эхээс ГИХАЭГ-аас шаарддаг тэр мэдээллийг би нэг удаа харж байсан. Жилдээ хоёр удаа гэрэл зураг бас бус зvйл явуулдаг юм билээ. Би vvнийг зvгээр нэг мэдээ л гэж ойлгож байгаагаас бус яг хvvхдийн нєхцєл байдалд хийсэн маш сайн vнэлгээ гэж бодохгvй байна гэв.

Манай улс гадаад vрчлэгдсэн хvvхдvvддээ ингэж л хандаж байна. Тэднийг эргэж тойроход хєрєнгє мєнгє гаргахгvй байгаа нь Монгол Улсын тєр 210 иргэнээ хєсєр хаяж байгаагаас ялгаа юу байх вэ. Мэдээж энэ тоо 210-аар зогсохгvй нь ойлгомжтой. Хамгийн эмгэнэлтэй нь vзэл бодлоо илэрхийлж чадахгvй “хэлгvй” балчир vрсийг єєрсдийн дураар харийн хvнд vрчлvvлчихээд ардаас нь хайхрахгvй орхиж байгаа нь тєр тємєр нvvрээ ямархан хvмvvст гаргаж байгаагаа эргэж хэрэх цаг болсон санагдана.


URL:

Сэтгэгдэл бичих