Түймрүүдийг бүрэн унтраажээ

Он гарсаар улсын хэмжээнд 87 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Сайнцогт гэдэг газар ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын III багийн нутаг дэвсгэр дэх Сантын булагт энэ сарын 1-нд хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан аж.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих