Топ моделиор чимсэн “Ялагдашгүй”

Ален Арманы зохиол, N entertainment-ийн бүтээл  “Ялагдашгүй” хэмээх телевизийн олон ангит уран сайхны кино энэ сарын 9-өөс эхэлж МҮОНТ-ээр гарч эхлэх юм байна. Тус кинонд өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа ёс суртахуун, хүнлэг ёс, ноён нуруу, нөхөрлөл нь эд хөрөнгөнөөс илүү чухал болохыг харуулахыг зорьжээ. Тус кино нь бүх насныханд зориулагдсан бөгөөд бодит амьдралыг ямар нэгэн чимэг, хачиргүйгээр дүрсэлснээрээ онцлогтой юм байна. “Ялагдашгүй” олон ангит кинонд МУАЖ Г.Жигжидсүрэн, МУГЖ Тунгалаг болон Б.Тамир, Э.Амаржаргал, Б.Билгүүнзаяа, Х.Баярбат, Б.Батсайхан нарын залуу жүжигчид, модель Содтуяа нар тогложээ.

Х.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих