Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгө 10 гаруй тэрбум төгрөгөөр дутжээ

Хууль зүйн байнгийн хороо хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах ажил ямар шатанд явж буй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас мэдээлэл сонсчээ.

Анх 30 гаруй хадгаламж зээлийн хоршоо дампуурлаа зарлах үед 43 тэмбум төгрөгийн үнэлгээтэй бү­тээг­дэхүүн битүүмжилж байсан. Түүний дотор ашигт малтмалын лиценз, 34, 36 айлын орон сууц гэх мэт үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдэж байв.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар цагдаагийн байгууллагаас анх 29 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан байна. Мөн таван ашигт малтмалын лиценз хүлээж авсан боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй хэмээн Ашигт малтмалын газраас хүчингүй болгожээ. Харин худалдаанд оролцсон хохи­рогч нарын төлөөлөл 14 лиценз байсан, түүний ердөө тав нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт ирсэн. Ес нь аль шатандаа алга болсныг тодруулж чадахгүй байна хэмээсэн аж. Хохирогчдод үнэ то­хирч битүүмжилж байгаа хөрөнгүүдийг худалдаж ава­хыг санал болгож байжээ.

Гэтэл энэ саналыг хүлээж аваагүй аж. Хэрэв энэ саналыг хүлээж авсан бол ингэж дундаас хөрөнгө алга болох асуудал гарахгүй байсныг хохирогчид хэл­жээ. Найман жилийн өмнө битүүмжилсэн эксель, ком­пьютер зэргийг хэн ч авахгүй байгаа нь асууд­лыг хүндрүүлж байна. Нөгөөтэйгүүр хөрөн­гө би­түүмжлэх үед хөрөнгүү­дийг хэт өндөр үнэлсэн нь хохирлыг барагдуулах ажилд хүндрэл учруулж буй аж.

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих