АН-ын нэр дэвшигчид буюу Монголын олигархиудын жагсаалт /1-р хэсэг/

Сонгууль хаяанд тулж, улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах гээд тун завгүй байна. Энэ удаа АН-ынхан нэр дэвшигчдээ хамгийн түрүүнд зоож, тэр нэрс нь хэрүүлийн алим болон өнхөрч эхэллээ. Дахиад л нөгөө бүлэг фракциудын хагарлыг  хурцалсан энэ хэрүүлийн гол буруутнаар намын дарга Н.Алтанхуяг тодорч байгаа юм.  Хэзээнээсэ дотоод эв нэгдэл муутай АН-ынхан үймж бужигнаж эхэллээ. Фракциуд тойргоо чамлаж, харин гишүүд нь нэр дэвшигчдээ голоод сүйд.  АН тун цөөхөн лидертэй. Үнэндээ өнгөрсөн хорин жилийн дотор тус намын хамаг эрх мэдэл хорь хүрэхгүй хүний гарт ээлжлэн төвлөрч, залуучууд энэ намд байр суурь эзлэхийн тулд заавал хэн нэг даргын  цүнх барин гүйж, өгдөө орой өдөр шөнөгүй түүнийг дагаж байж АН-д шургалдаг бичигдээгүй хууль үйлчилсээр удаж байна. Тиймээс АН-ын дарга натын эгнээнд салхи тун бага орж, өөрчлөлт шинэчлэлт ч тун бага хийгдсэнд гишүүд нь бас л бухимдсаар… А

Н-ынхан ирэх сонгуульд сойх нэр дэвшигчдээ эхний байдлаар сойж. Гэвч бүгд л болдоггүй бүтдэггүй нэр зүүсэн хүмүүс байх юм.

Баян-Өлгий
Ж. Бэкэй,
Хөдөө аж ахуйн их сургуулийнх гэдгээр нь түүнийг олон хүн мэднэ. Боловсрол мэдлэгийн хувьд гологдохгүй. Гэхдээ урьд нь дөрвөн жил УИХ-д суухдаа бас л юу ч хийгээгүй эрхмүүдийн нэг.  Дандаа хамаатан садандаа л гар дэлгэдэг Бэкэй нутаг орондоо тийм ч элэгтэй бус. Хэтэрхий хямсгар энэ эрийг Баян-Өлгийн баячуудаас бусад нь дэмждэггүй гэдэг яриа хүртэл гарчихаад байна.
Ч. Куланда
АН-ын 6 дэд сайдын нэгээр ажиллаж  Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайдаар томилогдож байсан энэ эмэгтэйг хэн ч сайн мэддэггүй. Харин саяхан  Куланда ҮЗХ дээр Иргэний танхимын Аззаяа гэх бүсгүйтэй маргалдаж хоёр  бүсгүй сүүлдээ “Япон эр тэвэрсэн тэврээгүй” хэмээн бие биенийхээ хувийн амьдралруу өнгийж маргаан нь сүүлдээ хэрүүлээр төгссөний дараа л нээрээ юу яриад өнгөрчихөв гэх хүн олон гарсан. 1990-ээд оны эхээр Япон хүн дагаад арлын орон руу алга болсон энэ бүсгүй нөхрөөсөө салж ирснийхээ дараа АН-аас хангалттай албан тушаал авсан. Гэвч түүнд  Баян-Өлгийнхөн тун дургүй. Арга ч үгүй биз. Охиноо харь хүн дагаж бэрлэхэд бүү хэл халх хүн дагуулж явуулах дургүй казакууд өнөөдөр ч Ч.Куландад итгэж чадахгүй байна. Тэрбээр “Би казакын төлөөлөл биш” хэмээн яриа өгч ахан дүүсээ гомдоож байсан удаатай. Дэд сайдаар ажиллаж байхдаа казакуудыг хүлээж авдаггүй байсан учраас Баян-Өлгийн багш нарын дунд бөөн гомдол санал гарч, хэрэггүй хүн нэр дэвшүүллээ гэдэг яриа дэгдээд байна.

2.Увс
Б.Гантогтох
Дархан аварга Баянмөнхийн хүү гэнэтхэн улс төрд орохоор нэрээ зоолгож. Гэвч ямар ч боловсролгүй, барилдахаас өөр гавьяа байгуулаагүй энэ эр хувийн бизнес нь сүйрснээс болж улс төрд хөл тавьж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. Б.Гантогтох гарьд “Чамин алт” нэртэй, гадны хөрөнгө оруулапттай компани байгуулж, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэвч Урт нэртэй хууль батлагдаж, олон алтны компаниудын лицензийг хураах болсон нь Б.Гантогтох гарьдыг бухимдуулж ээ. Энэ хуулийн хоморгонд Улсын гарьд өртөж, компаниа хаалгах дээрээ тулаад байгаа учраас  тэр зодог шуудгаа тайлж улс төрд орж ирлээ. Улс төр гэдэг хувийн бизнес нь бүтэлгүйтсэн хүмүүсийн шургалдаг газар биш гэдгийг Гантогтох мэддэггүй юм уу хэмээн Увсынхан дургүйцэж байна.

Д.Нямхүү:
Тэр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын төлөө халаасаа бусдаас илүү ухаж, бусдаас илүү тусламж үзүүлсэн гэх гомдлыг тээсэн нэгэн. Тийм ч учраас УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвших эрхийг өрсөлдөгчгүйгээр авсан. Дэд бүтэц, уул уурхай, барилга, гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг түүнийг Оросын панзчин С.Громовтой холбоотой гэх яриа бий. “Чингис хаан”, “Хадгаламж” банкаар гараа угаахад нь тусалсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнийхээ хувиар чамгүй их шантааж хийдэг гэдэг. Энэ тухай М.Ганбаатарын “Эсэргүү төлөөлөгч” номонд нэг баримт бий.
3. Ховд
Н. Хүрэлсүх
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Хүрэлсүх өмнө нь хоёр ч удаа нутгаасаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодож байсан нэгэн. Тиймээс энэ удаа Ховдынхон “Энэ хүүхдийг үүдээр хөөгөөд гаргахаар тооноор ороод ирэх юмаа.” хэмээн шоолцгоож байна. Таг чиг сууснаа сонгууль болохоор л Хөшөөтийн уурхай хэмээн хашгирсаар гарч ирдэг Н.Хүрэлсүх өнгөрсөн найман жилийн дотор харамсалтай нь өөрийгөө улс төрч гэж ядаж л нутгийнхандаа батлаж чадсангүй.

Р. Амаржаргал
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар гуравдахь мандатыг чүү ай л авсан. Ерөнхийдөө энэ сонгуулиар Ховдчууд тvvнийг дахин сонгох магадлал тун бага байгааг  олон сануулж, бас л хэл ам хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо очоогvй, сонгогчдынхоо итгэлийг хадгалж чадаагvй  гэж бухимдах улс хэтэрхий олон байна.
4.Завхан
Я. Санжмятав

Я.Санжмятав өөртөө Завхан аймгийн төвийн хамгийн байрлал сайтай газар гурван давхар буудал бариулж, улсын мөнгийг дур зоргоороо зарцуулж, эндп тэнд самбар босгохоос өөрийг мэддэггүй хэмээн Завханчууд түүнд тун ам муутай. УИХ-ын гишүүнээс гулсаж, аймгийн Засаг даргын суудал дээр үлдсэн Я.Санжмятав Завханд намын ялгаа гэгчийг жинхэнэ гаргаж, баахан хүнийг хоморголон ажлаас нь халсан хэрэгт орооцолдож, нэр сүр нь шалдаа буучихаад байгааг нийслэлд байгаа дарга нар мэдэхгүй байгаа юм байхдаа хэмээн бухимдаж сууна.
Нарантуяа
Бас л ялагдаж хаширдаггүй нэр дэвшигчдийн нэг. Завханд удаа дараа нэр дэвшиж ялагдал хүлээж байсан энэ хатагтай Монгол шуудан банкыг дампууруухад тун том гавьяа байгуулсан.  АН-ын баахан дарга нарын ах дүү хамаатан саданд зээл олгож байсныг бүгд мэднэ.

5.Хөвсгөл
Ц.Сэдваанчиг

“Говь” ХХК-ийн захирал Ц.Сэдваанчигийг албан тушаалаа урвуулан ашигласан эсэх талаар баахан шуугисан. Тvvнийг “Говь”-ийн захирал гэж хэлэхэд хэцvv. өмнө нь Хан-Уул дvvргийн цагдаагийн хэлтэст эрvvгийн хэрэг vvсгэн шалгаад агуулахыг тендер зарлан шалгаруулж авсан, хөнгөлөлт vзvvлсэн хэмээн шалгагдаж  байсан энэ эрхэм хувьдаа мөн л ноолуурын том бизнестэй. УИХ-д гараад олигтой ганц зүйл хийгээгүй, нутаг орондоо ч нэмэр болоогүй Ц.Сэдваанчиг бас л нэр дэвших болсонд АН-ынхан бухимдаж байна.
Л. Гүндалай
Эрүүл мэндийн сайд байхдаа улсын эд хөрөнгө шамшигдуулж, төрд их хэмжээний хохирол урчуулсан хэргээр Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан Л.Гүндалай гишүүн. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэхтэйгээ зэрэгцээд л аврал эрж, “Ард түмний нам”-аасаа татгалзаж, Ардчилсан намд “дагаар” орж байсан энэ эрийг Эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Тайванийн Тайпей хотоос Монгол  Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжаар ирсэн 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр гуравыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэх хэрэгт шалгаж байсан нөхөр дахин нэр дэвшихээр болж байгаад Хөвсгөлийн АН-ынхан бухимдсаар байна.
6 .Архангай
Н.Батбаяр

Их хурлын гишүүн “Фортуна” Н.Батбаяр  хэмээх хүн загнаж, хий хашгичихаас өөрийг мэддэггүй энэ эр сүүлийн үед бөө болж, дэлхий сөнөнө хэмээн хашгирч, бас л баахан хүнийг үймүүлээд байгаа. Одоогоос олон жилийн өмнө хүн дайрч алсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй Н.Батбаяр Архангайд амласнаа ч биелүүлж чадаагүй байгааг олон хүн мартаагүй байна.
Б. Болор
Н.Алтанхуягийн фракцид харъяалагдах Гадаад хэргийн дэд сайд Б.Болор. Үнэндээ түүнийг таних хүн тун цөөхөн. Хүн хулгайлсан хэргээр гадаадад баригдаж байсан Б.Хурцын талаар байн, байн мэдээлэл өгч байсан энэ залуу Гадаад харилцааны дэд сайд байхдаа гадаад, дотоодоор хий тэнэхээс өөр дорвитой ажил хийж, ард түмэнд танигдаагүй. Сүүлд Үндэсний аюулгүй байдлын дарга асан Б.Хурцыг баривчлагдсаны дараа хэвлэлийн төлөөлөгч нь аятай сонин, хэвлэлийн хуудас баахан бөглөснөөс биш ажлын хэсгийн ахлагчийн хувьд хурдан суллуулах тал дээр чанартай арга хэмжээ авч чадаагүй гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэдэг.
Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч болсноосоо хойш ч онцолчихмоор ажил хийгээгүй Б.Болорыг хүн муутай, адайр ааштай гээд хавьтсан ойртсон болгон нь дургүйлхэх юм билээ.
7.Говь-Алтай
Б.Ариунсан

Эрдэс баялаг, эрчим хvчний яамны дэд сайд Б.Ариунсан 2008 оны сонгуульд 18 сумаа хэдэнтэй тойрч, хийж бvтээхээр малчдыг шалгааж явсан хvн өнөөдөр дэд сайд болоод таг чиг болчихож. Хотдоо бvгсээр дараагийн сонгуультайгаа золгов.  Түүнийг өөрийнхөө эрх ашгийг төлөө өрөөлийг яаж ч мэдэх хуншгүй эр гэж олон нийт дүгнэдэг. АН Хамтарсан Засгийн газраас гарах тэр үед Б.Ариунсан шатахууний үнийг 230 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргачихаад зугатсан. Шатахууны гэнэтийн үнэ нэмэлт дарга нарт бус жирийн иргэдэд тун хүнд туссаныг бүгд мэдэж байгаа. Тэр албан тушаал хувийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй эр.
8.Өвөрхангай
Г.Батхүү

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хувьд ч ардчиллын буянаар архины бизнес эрхэлж, хөлжсөн эрхэм. Улстөрд орохоор дүү нартаа биз¬несээ шилжүүлснийг эс тооц¬вол архи, спиртийн бизнесийн ихэнх хувийг атгаж, үүрэн телефоны ком¬пани гээд хэтэвчнийх нь хэм¬жээ Монголын баячуудын эгнээг магнайлдаг  болжээ. Монголын тэргүүн баячуудын нэг Г.Батхүү Өвөрхангай аймгийн гурван  сумыг хотын статустай болгоно. Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулж,  10000 ажлын байр бий болгоно гэдэг том амлалт авсан. Гэвч өнөөдөр Өвөрхангайд  байгуулагдсан ганц ч үйлдвэр байхгүй л байна. Харин түүний өв хөрөнгө л нэмэгдсээр байна.  Архи, пиво,  шатахуун, ашигт малтмал гээд бүхий л салбараас мөнгө хураадаг Монголын хамгийн том олигорхи эр бас хамгийн сайн худалч  гэдгийг Өвөрхангайчууд андахгүй.
Д. Зоригт
Одоогийн УИХ-д суугаа ангийн нөхдөөсөө Д.Зоригт гишүүн хол тасархай түрүүлжээ. “Монгол шуудан”-гийн Д.Зоригт хэмээн алдаршсан түүний өв хөрөнгө бусдадаа гүйцэгдэхгүй нь. Тэрээр сүүлийн гурван жил дараалан парламентын хамгийн баян гишүүнээр тодорч байна. Түүний хөрөнгө 34 тэрбум төгрөгт нэгэнт хүрчээ. “Одод”, “Асу”, “Орхон булаг”, “Миг даатгал”, “Гермес”, “Кимон”, “Эф эйч ди”, “Эм си эс цамхаг”, “Нэмнэ”, “Реалтор”, “Медуб”, “Новиза”, “Хайлааст”, “Багануур”, “Интернэшнл медикал сентер”, “Интернэшнл техникал коллеж” гэсэн нийт 17 компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. “Би эм даблью-730″ хэмээх автомашинтай. Түүнийгээ 60 сая төгрөгөөр үнэлжээ. Гэвч түүний энэ хөрөнгө бас л луйвраар орж ирсэн зүйл.   УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын хүмүүс Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй байна. Уг нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр заавал мэдэгдэх ёстой аж. Хоёр жил гаруй сунжирсан эл асуудлын шийдвэрийг шүүхээс энэ зун гаргасан агаад УИХ-ын гишүүн Д.Зоригт болон түүний хамтрагчид хувьцаагаа зарахдаа хуульд нийцүүлээгүй болох нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр батлагджээ. Шүүхийн шийдвэрээс харахад Д.Зоригт гишүүн нарын “Монгол шуудан банк”-ны томоохон хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчиддээ давуу эрх олгоогүй байна. Улсын дээд шүүхийн шийдвэрт “Монголбанкнаас “Монгол шуудан банкны хувь нийлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааг “Хадгаламж” банкинд худалдах зөвшөөрлийг олгоогүй гэдгийг шүүх тогтоосон ч УИХ-ын гишүүн ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ.
9.Баянхонгор
Х.Баттулга

Хамгийн том баян, бас хамгийн том луйварчин. Тэрбээр Марио Фузогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлионегийн “Женко пура” компанийн нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед vvсгэн байгуулж, Баянгол зочид буудал, Max импэкс, Талх чихэр компани зэрэг олон газрыг хувьчилж авсан байдаг. 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор “Женко” Баттулга тэр хоёрын салж хагацашгvй нөхөрлөл эхэлжээ.   Тэр хоёрын хамгийн анхны томоохон наймаа нь тэр vедээ айхавтар дуулиан болоод өнгөрсөн 17 чингэлэг спиртийн хэрэг байсан юм. Х.Баттулгын тэр vед амжуулсан өөр нэг томоохон луйвар бол биржийн луйврын аргаар дээд ангиллын “Баянгол” зочид буудлыг эзэмшсэн явдал. Тухайн vед Монголын хөрөнгийн биржээр “Баянгол” зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байсан бөгөөд Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль төлснөөр “Баянгол” зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан, Баттулгад өрсөлдөөнгvйгээр 44-хөн сая төгрөгөөр зарсан байдаг.
Зочид буудлаа худалдаж авангуутаа Х.Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очин битvvмжлэн хураахад, тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход л ямар гээч амжилттай луйвар болсон нь илэрхий байгаа юм. Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишvvдийн хяналтад байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэv, Эл Жи болон Номуранг компаниудыг хошгируулж байгаад 120 сая ам.долларыг салгаж дөнгөжээ. Энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь “Женко” Х.Баттулга авчээ. “Женко” хэмээх Х.Баттулга солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсан байдаг. Ингэхдээ зvгээр ч авсангvй. “Интер” банкны эзэн Хоролсvрэн гэгчийг айлган дарамталж бvр зодож байгаад банкийг нь авсан бол “Капитрон” банкны эзэмшигч НИК-ийн хэмээх Ц.Оюунгэрэлийг айлган сvрдvvлж байж банкийг нь худалдаж авчээ.  Өнөөдөр ч түүний луйвар үргэлжилсээр… Тэр өнөөдөр эрх мэдлээрээ далайлган  луйвар хийж байна. Тэрбээр гадныхантай нууц гэрээ байгуулж, бас л луйвар хийх гэж байгаад баригдав. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын үсэг зурсан нэгэн гэрээ гэнэт гараад ирлээ. Тус гэрээг 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулсан бөгөөд англи хэлээр бичигдсэн байна. Гэрээнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга, “Хятадын төмөр зам” ХХК-ийн Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнбо нар гарын үсэг зуржээ. “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”-ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг хэмээх энэхүү баримт бичигт Тавантолгойн ордоос Сайншанд хүртэл төмөр зам барихад Хятадын компани бүх санхүүжилтийг хийнэ гэжээ. Эрх мэдлийн төлөө улсаа хүртэл зарж мэдэх Х.Баттулга дахиад л улс төр рүү шургалах гэж улаарч байна.

Батж.Батбаяр
АН-ын хамгийн шуналтай нөхдүүдийн нэг. Байнга хэл аманд орооцолдож байнга идсэн уусан хэрэгт нэр холбогддог молекул хочит Б.Батбаяр хамгийн их зальтай нь. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт Бүрэнхааны орд гэж бий. Фосфоритоор нэн баялаг. Нөөц нь 1,2 тэрбум тонн. Энд анх 1981-1984 онд  хайгуул хийгдсэн. Энэ нь социализмын үе шүү дээ. Бүх орд газруудын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байв. Бүрэнхааны орд ч мөн улсын төсвөөр нөөц нь тогтоогдсон. Өнөөгийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн заалттай. Гэвч эрх мэдэлтэнд энэ заалт огт падлийгүй болоод удаж байна. Өнөөдөр Бүрэнхааны орд дээр Батж.Батбаярн  “Талсмаргад” компани  14 лиценз эзэмшдэг.  Тэрбээр энд тэндэхийн лиценз цуглуулахаас гадна баахан тендерт орж мөнгө босгодог ажилтай. Цаг уур тандах машин нэртэй 2,4 тэрбум, утаа хэмжих  1 тэрбум төгрөгийн тендерийг тэрбээр хүүхдүүдийнхээ нэр авчихаад эцэст нь эвдэрхий  тоног төхөөрөмж шахчихаад юу ч болоогүй юм шиг зүгээр л сууж байна.
Үүнээс гадна эрхэм гишүүн болоод хүүгийнх нэр холбогдсон бас нэг дуулиантай асуудал дуулддаг нь тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрээр их хэмжээний газар хууль бусаар авчээ. Түүний хүү Баттулгын “Спейшлмайнз” компани Баян-Овоо сумын нутагт 1052 га газрыг авч, гадуур нь хашаа барьсан. Гэтэл тэр хашаанд хоёр ч айлын өвөлжөө орсон бөгөөд үүнээс гадна нутгийн иргэдийн явдаг гол замыг хаасан ба мөн нутгийн иргэдийн амь залгуулдаг байсан алтны шороон ордыг хүртэл авчихаад байгаа.
10. Булган
Эрхэмбаяр

Жирийн л нэг наймаачин эр. 2008 оны сонгуульд л бас л ялагдаж байсан. Түүнээс хойш Булган руу бараг очоогүй гэнэ. Гэвч сонгууль болохоор нутгаа санадаг энэ эр Ан-д ч, ард иргэдийн дунд ч нэр нөлөөгүй хэмээн чамлагдаж байгаа юм. Үнэндээ хэдэн тохиролцооны дэлгүүр ажиллуулж, гахай зөөж явсан Эрхэмбаярыг УИХ-д сонгоно гэж Булганыхан итгэж ч чадахгүй.

11.Сэлэнгэ
С. Баярцогт

Спирт бал бурам MCS  -ийн хувьцаа эзэмшигч энэ эр Оюутолгойн гэрээнээс хамгийн их хувь хүртсэн. Тэр ч бүү хэл эх орноосоо уравсан хэмээн баахан цоллуулсан. Зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл “Зоос” банкийг “алдагдалтай ажилласан” гэх нэрийн дор татан буулгаж суурин дээр нь “Төрийн банк” гэсэн хаяг зүүсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголбанкны энэ үйлдэл юуны учир, яагаад гэсэн асуултад хариулж чадаагүй. Харин Авлигатай тэмцэх газарт “Зоос” банкны дампууралд, улстөрчид хэрхэн хутгалдсан талаар мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хэргийн гол буруутан нь Сангийн сайд С.Баярцогт болоод буй гэнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болох үндэслэл, сэжүүр тэр мэдээлэл дундаас гарч иржээ. Тэнд дурдагдсан үндэслэлүүдийг энд сөхье. С.Баярцогт банк байгуулах 348 дугаар тогтоол гаргуулж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тогтоол 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд гарсан байдаг. Учир нь Сангийн сайд С.Баярцогт “Зоос” банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт банкныхантай сэм хэлэлцээр хийж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зарим төлөөлөгчидтэй тохиролцсон гэдэг. Энэ тохиролцоог нь нотлох баримтын хуулбар яаманд нь байдаг гэх. Тиймдээ ч “Төрийн банк”-ийг анх Европын сэргээн босголт банкнаас ирсэн удирдлагын багаар удирдуулах гэрээ хийж байжээ. “Зоос” банкинд гадаадын тусламж, зээл орж ирдэг гол банк байсан учир Сангийн сайдын анхаарлыг татжээ. Мөн МАН-ын болон төрийн их хэмжээний хөрөнгө байршиж байсан зэрэг давуу тал “Зоос”-ыг үгүй болгох хүслийг нь оволзуулсан хэрэг. Үүнээс гадна түүнтэй холбоотой том том тендерүүд, байшин барилгын асуудал гээд асар их хэрэг бий. Гэвч энэ бүхнийг дурьдахаа болье. Харин С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байх үед гаднынхан л хөлжиж монголчууд тартагтаа тултал ядуурсан гэдгийг хэлэх нь илүүц бизээ.

12. Орхон
Д.Одхүү

2008 оны сонгуулиас хойш Эрхэнтчүүдийн амьдрал дээшлээгүй. Харин эндээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн амьдрал дээшилэн бололтой. Тэрбээр хувьдаа  Япон хоолны  сүлжээ ресторан  байгуулж, Зайсан дахь Оргил худалдааны төвд  салбараа хүртэл нээжээ.Түүнд тойргийнхон нь  “Баялагтай нутгийн балагтай гишүүн” гэсэн нэр өгсөн байна лээ.
М. Батчимэг
Монголын улс төрд гэнэтхэн гарч ирсэн Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг. Түүний талаар мэдэх хүн тун цөөхөн. Ямартай ч Хятад талын зардлаар суралцсан, хятадуудад л элэгтэй хүн гэж намынхан нь шивэр авир хийж байна.  Нийгэм улс төрийн амьдрал мэддэггүй амандаа орсныг л ярьж амьтан хүн айлгадаг энэ эмэгтэй саяхан Орхонд очин бас л хаа хамаагүй юм чалчиж, хүмүүсийг гайхшруулж байгаад буцсныг Эрдэнэтийнхэн мартаагүй байна.
13. Дархан
Л. Гансүх

Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхын орлого гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 50 хувиар дээшилжээ. “Сева филакала Монгол”, “MGL trans” CO LTD, “И Монгол”, “Мокон” ХХК-ийн хувь эзэмшигч . Дархан TV12 телевизийн 50 хувийг эзэмшдэг  энэ эр шонхорын наймаагаар мөнгө босгосон. Мөн тусгай хамгаалалттай газарт их хэмжээний газар зарсан хэрэгт байнга хардагдаж байна. Энэ мэдээлэл бодитой ч байх боломжтой. Учир нь Л.Гансүхийг БО-ны сайдаар томилогдсноос хойш Дархан цаазат Богд уул хороолол болон хувирсныг мартаж болохгүй.
Д.  Мөнхдаш
Энэ эрийг монголчууд зодооны хэргээр л мэднэ. Центрпойнтын зодоонд оролцож, хоригдож явсан Д.Мөнхдаш  2008 оны сонгуулиар зодоо хийж баахан асуудал үүсгэсэн. Тэрбээр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авчихсан байхдаа  2008 оны тавдугаар сарын 29-ны орой өөрийн төрсөн ах буюу Дархан-Уул аймаг дахь АН-ын хороон дарга Н.Мягмардашийн хамт хоёр машинтай, арван залууг дагуулан тус аймгийн Засаг даргын орлогч О.Баярсайханыг гэрийнх нь үүдэнд зодон, танхайрч, нэр дэвших эрхийг нь Дарханчууд хасаж байсан юм.  Хүн зодчихоод зугатаж байсан Д.Мөнхдаш өнөөдөр дахиад л нэр дэвшихээр очиж байна.
14. Төв
Х. Золжаргал

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалыг энэ удаа АН-ынхан Төв аймаг дээр зоожээ. Энэ нөхөр үйлдвэр худалдаа хариуцаж байсан. Бас л юу ч хийгээгүй дэд сайд нарын нэг. Түүнийг жижиг дунд үйлдвэрийн төслүүд дээр ажиллаж их мөнгө босгосон гэж Хүнс хөдөө аж ахуйн яамныхан хардаж байна. Хамгийн ширүүн өрсөлдөгчидтэй Төв аймаг дээр АН-ынхан ийм сул хүн хаяж өгсөнд гишүүд нь бухимдаж байгаа аж.

15. Дундговь
Ургамалцэцэг бас л хэний ч үл таних нэр дэвшигч. АН-ын дарга нартай холбоотой гэж намынхаа хүүхнүүдэд ад үзэгддэг энэ бүсгүйг АН-ын генсек Д.Эрдэнэбат өөд нь татдаг хэмээн гишүүд нь дургүйцсээр байна.
16. Дорноговь
П.Ганхуяг

Аймгийн засаг дарга П.Ганхуяг. Энэ нөхрийг Дорноговьчууд үздэггүй. Тус аймагт монголчуудын эрх мэдэл хумигдаж, хятадуудын бизнес цэцэглэх үүд хаалгыг нь П.Ганхуяг нээж өгсөн гэж шүүмжлэх хүмүүс тун олон байна.
17. Өмнөговь
Д.Бат-Эрдэнэ

Энэ хүнд хууль тогтоол огтхон ч үйлчилдэггүй. Тэрбээр татвар ч төлөхгүйгээр монголын баялгийг ухаж, халаасаа зузаатгаж суудаг нэгэн.  “Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
- “Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэсэн ч дээрх зөрчлийг арилгахын тулд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм. Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг луйвардсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хичнээн шүүхдээд ч дийлэхгүй нь бололтой. Анхан болон хяналтын шатны шүүхэд ялсан ч Дээд шүүхэд очоод шууд л унадаг болсон. Иргэний нэхэмжилэл өгөөд бардаггүй юм бол эрүү үүсгээд заргалдая гэтэл бас л явдаггүй гэнэ. “Иргэдийн хувьцааг хуурамч итгэмжилэл бичин залилж зарсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна” энэ тэр гээд өргөдөл материалаа өгөхөөр прокурорын байгууллага “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, хонгорууд минь” гээд буцаах жишээтэй.“Тавантолгой” компани нийт 650 мянган ширхэг хувьцаа гаргасны 320 мянга нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг.Нэг хувьцаа 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр 300 илүү тэр бум төгрөг ганц хүнд төвлөрчээ. Энэ олон хувьцаа дардан цагаан замаар нэг хүний гарт очоогүй. Ихэнх нь хөдөөгийн иргэдийн мэдлэг, мэдээлэл мууг далимдуулан хуурамч итгэмжилэл бичих замаар луйвардсан байдаг. Хувьцааг нь “Даланзадгад”, “Ажнайинвэст” гэсэн хоёр брокерийн пүүсээр дамжуулж зараад дараа энэ хоёроо дампууруулчихсан. “Ажнай” Бат-Эрдэнийн хувьцааны ихэнхнь “Ээрмэл” компаний захирал Мөнхжаргалын нэрдээр байдаг аж.
19. Хэнтий
Д. Гарамгайбаатар

АН-ын ҮЗХ-ны гишүүн Гарамгайбаатарын “Монроуд” ХХК 17 тэрбум төгрөгийн зээлтэй гэдэг мэдээлэл “Анод” банкыг дампуурахтай зэрэгцэн цацагдсан. Тэрбээр “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Мөн тус компани 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. Банкны зүгээс эдгээр зээлийг хэвийн гэж үзэж байгаа ч, хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна. “Ар Пи Эм” ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд олгосон байх юм. Гэвч энэ эр өрөө төлсөн эсэх нь тодорхой бус ч нэр дэвшихээр дахиад л Хэнтий аймагт манаргаж явна.
Ч. Энхтайван
Бас л бөөн зодоон, рекет, эрүүгийн гэмт хэрэгтнүүд түүний нэртэй хамт байнга бичигдэж явдаг. Хуулийнхан түүнийг  эрүүгийн элемент хэмээн нэрлэдэг юм билээ. Бусдыг айлган сүрдүүлж рекетлэдэг, мөнгө төгрөг нэхдэг, зодож дарамталдаг энэ эр алдарт “Центрпойнт”-ын зодооны хэргийн дараа ял сонсож, хоригдож байсан. Гэвч суллагдаад бас л засарсангүй. Хэдэн жилийн өмнө  Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Болдбаатарыг “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван болон түүний гарын хүмүүс зодож танхайрсан хэрэг өдүүлж байсан. Тиймээс аргаа барсан АН-ын гишүүд  “Манай дарга нар Ч.Энхтайвнаас айсандаа л нэрийг нь дэвшүүлдэг юм байх даа” хэмээн ярьцгааж байна.
Дорнод
П.Алтангэрэл

АН-ын хамгийн худалч гишүүдийн нэгэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  хувьдаа автомашингүй, хаана ч газар эзэмшдэггүй, элдэв эрх концесс, лицензгүй, бас ямар ч компанийн хувьцаа эзэмшигч биш гэж мэдүүлж ирсэн эрхэм гишүүн  4.2 сая төгрөгөөр үнэлэгдэх 8 толгой бод малтай гэж ичих ч үгүй АТГ-т мэдүүлж байна. Дорнодод их хэмжээний газартай, бас болоогүй хэд хэдэн компаниа ах дүү нарынхаа нэр дээр шилжүүлчихээд хоосон ядуу орон байргүй хүний дүр эсгэж суугаа П.Алтангэрэл өнгөрсөн жил гэхэд 100 гаруй сая төгрөгөөр Ланд 200 авснаа бас л мэдүүлсэнгүй. Орон гэр ч үгүй П.Алтангэрэл гишүүнийг  Өвөрхангайн Богд сумд жуулчны баазтай, Булган аймагт фермтэй хүн гэлцэж байна. Тэр ч бүү хэл  хөрөнгө оруулалт хийх ёстой тэрбум төгрөгөө нутгийнхаа залуучуудын хувийн компани руу шилжүүлж , тэндээсээ хувь эзэмшдэг  гэнэ. Тэрбээр Дорнодынх бус, Өвөрхөнгайн гаралтай. Тиймээс П.Алтангэрэл Дорнрд руу гар сунгадаггүй, хүний хүн шиг аашилдаг гэж тойргийнхан нь тун ам муутай байна.
Б.Отгонбат
Мальчик Отгонбат. Түүний хоч нь. АН-ын ах нараа дагаж мянганы сорилтын санд ажилд орж чадсан энэ залуу харамсалтйа нь тун увайгүй залуучуудын тоонд багтдаг. Өөртэйгээ адилхан баахан залуучуудыг гадаадад сургана, виз гаргаж өгнө хэмээн залилсан энэ залууд итгэх хүн тун ховор байна.
21. БЗД
Д. Ганхуяг

УИХ-д том яриатай, том компанитай гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь яахын аргагүй ”Бридж” группээр овоглосон Д.Ганхуяг гишүүн. Тэрбээр хэсэг нөхдийн хамт Монгол, Японы гүүр болгохыг зорин “Бридж” группийг байгуулсан гэдэг. Үнэндээ ч Япон, Монголын харилцааны сайн гүүр болж байгаа. Бүр Японы тусламж туслалцаа хүртэл “Бридж” групп, цаашлаад Д.Ганхуяг гишүүний нэр дээр овоглогдох болсон нь үүнийг гэрчлэх юм. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2004-2008 оны хооронд хот, хөдөөгийн 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь “Бридж констракшн” компаниараа гүйцэтгүүлсэн байна. Ингэхдээ нэг сургуулийн барилгыг гурван сая ам.долларын төсөвтэйгөөр барьсан гэх. Хэрэв энэ үнэн бол 34 сургуулийн барилгаас 50 сая гаруй ам.долларын зөрүү ашиг олжээ. Учир нь Засгийн газрын жишгээр бол 320 хүүхэд суралцах зориулалттай, спорт заал бүхий сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр л барьдаг юм байна. Түүний компани ийнхүү ашиг олсноороо 2008 оны сонгуулиар дүүргийнхээ бүх хорооны даргад унах унаа бэлэглэсэн гэж ярилцдаг юм билээ. Тус дүүрэгт байрлах “Бридж” групп л дэвжиж, хөгжөөд байгаагаас биш дүүргийнх нь хөгжил, дэвшил тун маруухан яваа гэдгийг иргэд ярьж байна. Баянзүрхчүүдийн хэлж буйгаар сүүлийн найман жилд эрхэм гишүүний тойрогтоо хийсэн ажил гэвэл “Өвсний үндэс”-ээс цааш гавихгүй юм.
Ж. Батзандан
Жагсаалаар мэргэшсэн Ж.Батзандан өөрийнхөө эрх ашгийн төлөө 2008 оны сонгуулийн дараа баахан үймээн дэгдээсэн. Долдугаар сарын 1 хэмээн түүхэнд хараар тэмдэглэгдэж үлдсэн энэ хэргийн гол буруутан нь мэдээж жагсаал цуглаан зохион байгуулж, бас үймээн самуунд турхирагчид. Гэвч тэр ямар ч хариуцлага хүлээггээгүй. Өршөөлийн хуулинд хамрагдаад л өнгөрсөн байх юм.
Ч.  Сайхан билэг
Хий дэмий хоосон амлагчдын нэг Ч.Сайханбилэг  2008 оны сонгуулийн үеэр Хонгконгоос Лондон хүрэх шилэн кабелийг  Монголын нутгаар дайруулж, гэр хорооллын иргэд ч интернэтэд холбогдох боломжтой хэмээн зарлаж байлаа. Гэвч түүний энэ амлалт үлгэр болж үлдэв.Тэр өөрийгөө  “Гадаадад сурсан. Өндөр боловсролтой хэмээн зарладаг ч  Ч. Сайханбилэг  сургалтын төлбөрийг хэн даасан нь бас л тодорхой бус. Яг үүнтэй адил юу сурч ирсэн нь тодорхойгүй. Харин түүний эхнэр загвар өмсөгч Байгаль Ч.Сайханбилэгээс арай илүү хүнд хэрэгтэй юм сурч ирсэн бололтой. Байгаль бүсгүй АНУ-д хумс хуруу янзлахыг сурч ирсэн. Харин Ч.Сайханбилэг ямар ч гавьяа байгуулсангүй. Түүнийг MCS ийн хувьцаа эзэмшигчдийн нэг хэмээн ярьдаг юм билээ.

22. СБД
Лу.Гантөмөр

Ард түмний мөнгийг хэмнэнэ. Гэр хороололд ирж, та нарынхаа зовлонг хуваалцаж цуг амьдарна хэмээн баахан өөрийгөө рекламдсан Лу.Ганиөмөр. Японоос машин оруулж ирж зардаг, хувийнхаа бизнесийг өлхөн залгуулчихдаг энэ эр худлаа ярих, хоосон амлахдаа хэтэрхий гаргуун. Сүхбаатар дүүрэгт хоёр ч удаа ялалт байгуулсан Лу.Гантөмөрийн ядаж л тойргийг нь солих хэрэгтэй гэж АН-ын гишүүд бухимдаж байна.
Энхтуяа
АН-ын хамгийн содон нэр дэвшигчдийн нэг Энхтуяа. Женко Баттулгын дөрвөн хүүхдийн ээж. Олон жилийн өмнөөс тэрбээр Х.Баттулгатай хамтран амьдрахаа байсан. Буужинд монгол хүүхнүүдийг тайчуулж, баар ажиллуулах гээд бүтээгүй Энхтуяа хатагтай Хөвсгөлд амралтын бааз байгуулсан. Гэвч тэрбээр одоо улс төрд орж ирж байна. Ганц өрөө байрандаа оёдлын машин зоочихоод хамтдаа савхин хүрэм оёдог байсан нөхөр нь орос бүсгүйтэй ханилж, улс төрд орж, амжилт олж чадсан. Тиймээс Энхтуяа хатагтай ч бас үзээд алдахаар шийдсэн бололтой.

23. ЧД
Б.Батбаатар

АН-ын нялх баячуудын нэг энэ залуу 3,4-р хороололд дэлгүүртэй, бас хадгаламж зээлийн хоршоотой байлаа. Азийн хөгжлийн сан нэртэй хадгаламж зээлийн хоршоо байгуулж овоо хэдэн төгрөг цуглуулан, зарим нэг обьект худалдаж аваад байсан тvvнд хоршоодын дампуурал том цохилт өгсөн.  Их хэмжээний өрөө дарахын тулд  II, IV хороололд байлах “Тумбааш” дэлгvvрээ “Монгол банкны ерөнхийлөгч А.Батсvхийн эхнэрт арилжив. Дээрээс нь Хадгаламж зээлийн хоршооллын хохирогч нарын хохирлын тавин хувийг төрөөс гаргах тухай хуулийг лоббидож, төр түүний өрийг төлөв. Гэхдээ өнөөдөр ч гэсэн Б.Батбаатараас авлагатай хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Тэрбээр сүүлийн үед хор найруулахдаа тун их гаршаад байгаа. УИХ-ын гишүүн Б.Батбаярыг Vндэсний зөвлөлдөх хороонд орохоор хоёр ч удаа нэр дэвшихэд дvvргийн намын дарга Б.Батбаатар зориудаар унагажээ. Намын даргынхаа зуучлалаар Б.Батбаатартай ойлголцохоор уулзахад нь харин Б.Батбаатар өөдөөс нь, “30 сая төгрөг өгчих, тэгээд ямар ч асуудалгvй гаргаад өгье” гэж мөнгө нэхсэн гэдэг яриа АН-ын гишүүдийн дунд өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж байна.
Г.Баярсайхан
Энэ залуу Иргэний зориг намын улстөрийн зөвлөлийн гишүүн байж байгаад 2007 оны хавар АН-д орж ирсэн түүхтэй. Тухайн үед Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарын ард урд гүйж харайсаар байж намд ороод нэгхэн сарын дараа Чингэлтэй дүүргийн намын хорооноос АН-ын ҮЗХ эы гишүүн болжээ. 2008 онд Чингэлтэй дүүргээс УИХ-д нэр дэвшиж , Ц.Элбэгдоржийн баруун суганд бат хавчуулагдан зарим нэг хүний нэрийг татуулж УИХ-ын гишүүн болсон азтай л залуу. Ангаахын дээдийн хуурамч дипломтой УИХ-ын гишүүний нэр хүнд Чингэлтэйд тун таарухан байгааг сануулаад сануулаад дарга нар нь үг аваагүйд бас л гишүүд нь гомдолтой байна.
24. Баянгол
С.Эрдэнэ

АН-ынхан өөрсдөө ч С.Эрдэнээс айдаг. Залуу байхдаа хүн амины хэрэгт холбогдож, орон шоронд хүртэл орж  явсан С.Эрдэнэ хаа яваа газраа байнга асуудалд орооцолдож байдаг. Баянголын Засаг дарга байхдаа газар зарсан,  улсын мөнгө хувьдаа завшсан хэмээн баахан бичигдсэн. Дараа нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга болсныхоо дараа мөнгөөр нь гараа угаах шиг болсон гэдэг юм билээ.
С.Одонтуяа
АН-ын ҮЗХ-ы гишүүн С.Одонтуяагийн нөхөр  Г.Өлзийбүрэн  өмнө нь Нийслэлийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Харин тэрбээр саяхан эхнэрийнхээ дэмжлэгээр  “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн шинэ даргаар томилогдох болж баахан шуугиан дэгдээсэн. Нэг л их цэвэр улс төр ярьдаг энэ бүсгүйтэй холбоотой таагүй мэдээллүүд АН-ын гишүүдийг айлгадаг гэнэ.  Түүний удам угсаанд эргэлздэг хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ.

Г. Баттуул
Женко Баттулгын төрсөн дүү.  Тиймээс Х.Баттулгын бизнестэй холбоотой бүхий л луйвар бас Х.Баттуултай хамаатай байх нь дамжиггүй. Гэхдээ Х.Баттуул хятадуудтай тун ойрхон ажилладаг.

Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих