”Глоб”-ын Ж.Мэндбаяр шоронд өлсгөлөн зарлажээ

Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Багануурын хориход ял эдэлж буй «Глоб кредит» хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өлсгөлөн зарлаад дөрөв хонож байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр энэ удаад дэглэм бууруулах хүсэлт тавьсан байна. Одоогоор өлсгөлөн зарласны улмаас түүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй ч удаан үргэлжлүүлэх нь аюултай гэдгийг эмч нар сануулжээ. Гэвч тэрбээр шаардлагад нь хариу өгөхөөс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ хэлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Ж.Мэндбаяр хоригдож буй ангийнхаа удирдлагад энэ хүсэлтээ гаргасан ч амжилтад хүрээгүй аж. Ойролцоогоор мянга гаруй иргэнд арваад тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч дэглэм бууруулах саналыг Нийслэлийн прокурор хүлээж аваагүй юм.

Учир нь тэрбээр иргэд болон улсад учруулсан хохирлынхоо 20 хувийг л барагдуулжээ. Харин хохирогчдын зүгээс Ж.Мэндбаярыг суллаж, өр барагдуулж өгөх хүсэлт гаргасан байна. Тодруулбал, «Глоб кредит» хадгаламж зээлийн хоршооны хохирогчид саяхан хуралдаад Ж.Мэндбаярыг суллах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ингэснээр хохирлыг нь барагдуулах боломжтой хэмээн тэд үзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих