Н.Энхбаяр өөрийгөө Ким Ир Сен гэж бодоо юу?

Н.Энхбаярын нам өчигдөр нэр дэвшигчдээ албан ёсоор зарласан билээ.
Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хачирхалтай хүмүүсийн нэр тун олон байсан бөгөөд хамгийн гол нь түүний нам боловсон хүчний нөөцөөр ямар ядмагхан болохоо харуулсан юм.
Зөвхөн Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон нарын хамаатан садан гэхэд л нэр бүхий 10-аад хүн байв.
Зүгээр ч үгүй Монголоор ч зөв ярьж чаддаггүй, Монгол улсад нэг өдөр ч ажил хийж үзээгүй 24 настай хүү Э.Батшугарыгаа МАХН-ын намын листэнд дээгүүр оруулсан байлаа.
Үр хүүхэд, ах дүүсээрээ улс төрд орж, өөрсдийгөө Ким Ир Сен гэж бодсон Н.Энхбаяр мэт этгээдүүд бусад намуудад ч олон байгаа бөгөөд тэд хоёр том намд гэр бүлээрээ хуваагдан ордог болжээ.
Жишээ нь :
Б.Наранхүү АН, эгч Б.Саранчимэг нь МАН, С.Одонтуяа АН, нөхөр нь МАН, И.Нарантуяа АН, нөхөр нь МАН-д тус тус удирдах дээд байгууллагынх нь гишүүнээр ажилладаг бөгөөд шат шатны сонгуульд нэр дэвших аж.

Ц.Онон


URL:

Сэтгэгдэл бичих