Ким Кардашиан ээжтэйгээ усны дусал шиг ижилхэн
АНУ-н реалити шоуны од Ким Кардашиан ээжтэйгээ авахуулсан зургаа твитертээ хийжээ. Түүний ээж нь жүжигчин бүсгүйтэй усны дусал шиг адилхан аж. “Үнэхээр адилхан биш гэж үү” хэмээн тайлбарыг нь оруулжээ. Жүжигчин бүсгүй мөн твиттертээ “Би уйтгар гуниглалаасаа бүрмөсөн салж байна” хэмээн бичжээ. Улмаар үснийхээ стилийг ч өөрчлөхөөр шийдсэн бөгөөд хэд хэдэн хиймэл үс зүүсэн зургаа твиттертээ хийсэн байна. Хэдийгээр Крис Хамприсаас салснаасаа хойш реппэр Кен Весттэй үерхэж эхэлсэн ч сэтгэл санаа их муу байна хэмээн твиттертээ удаа дараа бичиж байсан юм.
Б.Золзаяа
URL:




