Хятад барилгачид яг л цэргийн зохион байгуулалттайгаар хүн зоддог юм билээ

“Шангри Ла” гэх барилга дээр ажиллаж байсан Хятад ажилчид нийлэн Монгол залууг зодсон хэрэгтэй холбогдуулан “Хөх Монгол” бүлгэм өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн:

“  Өнөөдөр манай улсад ажиллаж буй гэх Хятадуудын ааш авир хирээс хэтэрч, Монгол ахан дүүсийг маань алж, зодож, дээрэлхэж байна.
Газар нутгаа харьд алдаж, Монгол хүн эрхээ эдэлж чадахааргүй боллоо.
Саяхан “Энержи ресурс”-ийн хятад жолооч монгол залууг дайрч, амь насыг нь хороогоод зугтсан хэрэг гарсан байна. Энэ бол хятадууд даварч байгаагийн хамгийн сүүлийн ганц л  жишээ. Мөн “Шангри Ла” дээр ажиллаж байсан даварсан хужаа нар арматурын төмрөөр манай хоёр залууг зодож, биед нь их хэмжээний гэмтэл учруулж тахир дутуу болгосон. Монгол хүмүүс Монголдоо, хятадуудын оронд яагаад ажил хийж болдоггүй юм бэ. Хотод хэт их төвлөрөл үүсгэж байна. Хөдөөнөөс хүмүүс хотыг бараадан ирсээр байгаа. Хөдөөгийнхөн дэд бүтцээ яагаад хамгаалж болдоггүй юм. Мөн  тус бүлгэмийнхэн Хятадуудтай зодолдох үеэр ажилчин гэх хятадууд яг л цэргийнхэн шиг хоёр талаас нь бүслээд чулуу, арматурын төмрөөр цохиж байсан шүү. Энэ байдлыг шалгах цаг болсон”  хэмээн өгүүлсэн юм.
Тус бүлгэм нөхцөл байдалтай холбогдуулан хэрэв гадаадууд Монголчуудыг бүлэглэн зодвол хариуд нь аргагүй хамгаалалт хийх эрхтэй хуулийн заалт санаачлуулахаар УИХ-ын гишүүдэд хандах гэнэ.

С.Сарнай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих