Сэрэмжлэхэд илүүдэхгүй!

Халуун орны цус шимэгч шавьжаар дамжин халдварлаж байгаа нэгэн шинэ төрлийн өвчин сүүлийн үед багаггүй хүмүүсийг гайхшруулж, бас түгшээж байна. Өвчний тархац, зарим шинж тэмдгээрээ ДОХ-ын эхэн үеийн тархалтыг санагдуулж буй уг өвчнийг “Chagas” хэмээх ба одоогоор Төв болон Латин америкийн орнуудын 8 сая хүн энэ халдварыг аваад байгаагийн багцаагаар 300 орчим мянга нь АНУ-д байгаа гэсэн судалгаа гарсан байна.

ДОХ-оос ялгаатай тал нь энэ өвчин бэлгийн замаар тархахгүй ба харин халдвар тарааж буй “хэргийн эзэн” нь “Kissing- bug” хэмээх нэгэн төрлийн цус сорогч шавьж гэнэ.

Судлаачдын хэлж буйгаар энэ “этгээд” хүний нүүрэн хэсэгт илүү дуртай бөгөөд хатгуулсан хүн шарханд хүрч маажих үед халдвар хүний цусанд орж дамждаг гэдгийг тогтоогоод байна. Гол хүндрэл нь зүрх болон хоол боловсруулах эрхтэн томорч, хавдсанаар гэнэтийн үхэлд хүргэж болдог юм байна.

Өвчний тархалт ядуу буурай, эмнэлгийн тусламж авах бололцоо тааруу хүн амын дунд их байгаа нь олон улсын сэтгэл түгшээж байгаа нь зүй юм.

Төгөлдөр

http://www.mongolgreencard.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих