Хүүхдийн эрх зөрчигдсөөр…
Бага насны хүүхэд дайрчхаад санаандгүй зүйл боллоо хэмээн хээв нэг хэлдэг, бүр хэргийн газраас зугтаадаг аймшгийн гэмээр нөхөд олон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд хэд хэдэн ноцтой осол гарч гурван хүний эрдэнэт амь үрэгдсэн. Тэдний хоёр нь бага насны хүүхэд байсныг онцлоё. Тухайлбал, тавдугаар сарын 27-ны өдрийн 14.30 215-д зааснаар зүйлчилдэг.
Улмаар авто осол санаандгүй үйлдэгдсэн гэдгээр ихэнх хэрэг хэрэгсэхгүй болох юм уу, бага зэргийн ял аваад өнгөрдөг нь харамсалтай. Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн шийдвэр гаргагчид байдаг. Энэ утгаараа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хууль хяналтын байгууллага ч хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар санаагаа нэгтгэж хамтарч ажилламаар байна. Зарим эцэг эх хүүхдээ өвөл өглөө цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын төвд “Портер” маркийн 77-46 УБ/1 дугаартай автомашины жолооч 3 нь ухрах үйлдэл хийж байхдаа нэг ой долоон сартай Н-г дайрчээ. Энэ хорвоод дуугаа хадаан эцэг эхдээ аз жаргал бэлэглэн ирсэн тэр жаахан амьтныг дайрсан этгээд “Санаандгүй зүйл болсон” хэмээн хэнэг ч үгүй зогсож байсан гэсэн.
Харин амиа алдсан бяцхан охины эх цагаан сүүгээ дуслуулж, энэлэн хайлан байгаа даа гэж бодохоос өр өвдөм санагдана. Энэ хэргийн дараахан Булган аймгийн Рашаант сум Бичигт хад гэдэг газар “Хьюндай истана” маркийн 88-49 УНӨ, “Хьюндэй трук” маркийн 87-61 УНО дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна. Зам тээврийн ослын улмаас гурван настай Б нас барсан эмгэнэлт хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн нөхдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Гэхдээ автозамын ослыг Эрүүгийн хуулийн эртээ гэгээ ороогүй байхад сургуульд нь хөөж гаргачхаад өөрсдөө унтаад үлддэг гэх мэдээллийг багш нар хэлж байсан. Үүрээр гарсан бяцхан хүү, охин харанхуйд бүдчин явсаар сургуульдаа хүрсэн нь ч бий, халтирч унаад эрэмдэг зэрэмдэг болсон нь ч байдаг.
Гарцгүй замаар ганцаараа огцом гүйж амиа алдсан тохиолдол ч бий. Ялгаагүй дулааны цаг ирэхээр толгойтой болгон хөл дүүжлэх унаагаа хөлөглөж, хотын автозамын ачаалал ихэсдэг. Үүний зэрэгцээ хүүхдүүд гудамж талбайд зам даган тоглох нь ихэсдэг. Энэ үед эцэг эхүүд няхуур болгоомжтой байх шаардлагатайг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр хүүхэд дайрч гэмтээсэн хэрэг найм, өнгөрсөн амралтын өдрөөр энэ төрлийн хэрэг 13 гарчээ. Тодруулбал, хүүхдийн баяраар 18-44 улсын дугаартай “Эксел” маркийн машины жолооч найман настай Э, Б нарыг нэгдүгээр хорооллын замд явж байхад нь мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ. Түүнчлэн эл өдөр “Хондо Фит” маркийн машин “Мицүбиши Пажеро” маркийн машинтай мөргөлдөж осол гаргасан байна. Үүний улмаас дөрвөн настай Э, зургаан сартай Б нар хүнд гэмтэл авсан аж. Ер нь сүүлийн үед бага насны болон дунд сургуулийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хохирох нь ихсэх хандлагатай байгаа гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Өнгөрсөн өдрүүдэд бага насны хоёр хүүхэд автомашины осолд өртөж амиа алджээ. Энэ хэрэг юунаас үүдэв?
-Томчуудын анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй хэрэг. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр жолооч нар бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг олон гарсан. Энэ нь цэвэр томчуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарч байгаа хэрэг гэдгийг анхааруулъя.
-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, хохирогч болж буй тухай мэдээлэл гарах боллоо?
-Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хэрэг зөрчил өсч байна. Төгсөлтийн баяраа тэмдэглэх нэрээр архи ууж, зодолдох, мөн нэгнээ дээрэмдэх хэрэг удаа дараа гарсан. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт 15 настай охины гар утсыг нас чацуу охид бүлэглэн дээрэмдсэн. Өнгөрсөн пүрэв гаригт Баянгол дүүргийн XV хороонд 13 настай охиныг хүчирхийлэх гэж байхад нь цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь барьж саатуулсан. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, бага насны хүүхдээ харгалзах хүнтэй байлгахыг сануулъя.
Д.Мягмаржаргал
URL:




