Сураггүй байсан охин хүчиндүүлж, мансуурсан байдалтай олдов

Сap гаруйн өмнө алга бол­сон 18 настай охин Т-г хү­чиндүүлж, мансуурсан бай­хад нь цагдаа нар олжээ. Т гэрээсээ гараад нэг cap болж байсан бөгөөд энэ хугацаанд ямар ч сураг гараагүй аж.

Гэтэл тэрбээр даваа гарагт Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн гэр хорооллын орчмоос бус­дад хүчиндүүлж бас ман­суурсан байдалтай олд­жээ. Цагдаа нарын үзэж буй­гаар хэн нэгэн этгээд охиныг гэртээ удаан хуга­цааны тур­­шид мансуу­руулан хү­чир­хийлж байсан байж болзошгүй гэнэ.

Сүхбаатар дүүргийн Цаг­­­даа­гийн хэлтэс, Эрүү­гийн цагдаагийн газрын алба­наас хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих