МАХН-ын дарга Н.Энхбаяр НҮБ-д хандана
МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвсэл НҮБ-т хандахаар болсон байна. Учир нь тус эвслээс нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаяр, Түүний хүү Э.Батшугар нарыг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хууль бус хэмээн үзэж ийнхүү НҮБ-д хандахаар болсон байна.
Мөн тус эвслээс нэр дэвшиж буй МУИС-ын багш, академич С.Нарангэрэл, эдийн засагч С.Авирмэд нарыг нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөөгүй гэх шалтгаанаар мөн нэр дэвшигчээр бүртгээгүй хэрнээ АН-аас нэр дэвшигч хоёр багшийг бүртгэсэн зэрэг нь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийг НҮБ-д хандахад хүргэсэн гэнэ. “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс мөн Үндсэн хуулийн цэцэд хандаж буй юм байна.
Т.АМУР
URL:













