САЙД ТА, ҮР ХӨНДӨЛТИЙГ ХОРИГЛОХ ХУУЛЬ САНААЧЛАХАА ЯАСАН БЭ
13.897 Үүнийг та ямар учиртай тоо гэж бодож байна? Энэ бол зөвхөн өнгөрсөн онд мэндлэх байсан, хүн болж чадалгүй үр хөндөлт хэмээх хядлагад өртсөн хүүхдийн тоо.
Гэхдээ албан ёсны биш. Зөвхөн улсын чанартай эмнэлгүүдийн эмч нар амийг нь тасалсан хүүхдийнхээ тоог гаргасан статистик. Үүний цаана Монголын хэчнээн мянган үр удам угаалтуур, бие засах газрын цооногт орсныг салбарын сайд нь ч мэдэхгүй. Өнгөрсөн онд хүн амаа тоолоод зөвхөн эх орондоо 2.700.674 хүн амьдарч байгааг ажлын албаны хан мэдээлсэн. 1943 оноос хойш үр хөндөлт нэрээр хэчнээн сая хүүхдийг бурхны оронд буцаасныг таашгүй. Хэрвээ тэд байсан бол бид өнгөрсөн хүн амын тооллогоор “олуулаа” байх байлаа.
ХҮНИЙ АМЬ 25 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ
Бохирын шугам, муу усны хоо лойгоор хүүхдүүдийн цогцос урсаж байгааг шугам засдаг ажилчид хэлж байна. Заримдаа шугам бөглөрөх үед шалган засварлахад дутуу төр сөн хүүхдийн цогцос гарч ирдэг талаар толгой сэгсрэн ярив. Одоогоос хоёр жилийн өмнө Их дэлгүүрийн ар талын бохирын шугам бөглөрсөн байсан гэнэ. Ажилчид нь бөглөөг гаргаж. Гэтэл бөглөө гаргадаг төмөрнийх нь үзүүрт дутуу төрсөн хүүхдийн цогцос байжээ. Мөн Эх нялхас, эрдэм шинжилгээний төвийн бохироо шатаадаг зууханд дутуу төрсөн хүүхдүүдийн цогцос шатаадаг талаар ярьж байсан.
Улсын болон хувийн эмнэлгүүдийн жорлон, угаалтуурын хоолойноос эхийнхээ савнаас дөнгөж тасарсан ураг, биежиж амжаагүй хүүхдүүдийн цогцос муу усны шугам дамжин урсаж байна. Эрүүл мэндийн салбарынхны абортын аллага хэрээс хэтэрч байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. Улсын, хувийн эмнэлэгт ажилладаг гэдгээсээ хамаарч эмч нарын “хүн алах” тариф өөр өөр. Тэд 25-200 мянган төгрөгөөр 5-10 минутын дотор л хүүхдийг үгүй хийчихнэ. Алуурчдаас ялгаатай нь эхийнх нь хүсэлтээр. Улсын гэх харьяалалтай нэгэн төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимд бидний хэдэн нөхөд шинэ хүн төрөхийг хүлээж байлаа. Танхим дүүрэн хүн. Гэхдээ тэнд байгаа хүмүүс бүгд шинэ хүн хүлээж байдаггүй юм байна.
Аль нэг булан, хамгийн арын сандал эсвэл хүмүүсээс дөлөн зогсох арай өөр харцтай бүсгүйчүүдийг эмнэлгийнхэн нь “Эхо”-ныхон гэдэг аж. Тэд олуулаа. Улсын эмнэлгээр өдөрт доод тал нь таван эмэгтэй хүүхдээ авахуулдаг гэнэ. Ачаалал их үед 8-15 хүрдэг гэсэн. Хувийн эмнэлгийн суултуурт өдөрт түүнээс хэд дахин олон хүүхэд хаягддаг нь ойлгомжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэ бол үндэсний эмгэнэл. Тэдний нэг нь ч мах цусныхаа тасархайг суултуурт урсгахдаа “аа” ч гэж ангайдаггүй гэсэн. Харамсаж, халаглах нь бүү хэл баяртайгаар годхийн гарч оддог байна. Үр хөндөлтийг зогсоох талаар авч буй арга хэмжээ нэгэнт үр дүнгээ өгөхгүй болсон нь эмнэлгийн орноос доголон нулимстай гарч оддог олон зуун эмэгтэйгээс харж болохоор.
Тиймээс эхний ээлжинд үр хөндөлт хийдэг эрх бүхий газруудыг олон нийтэд зарлаж, бусад газраар үйлчлүүлэхгүй байхыг сануулдаг болвол хорвоод ирэхээр “томилолт” авсан ч хэвлийгээсээ нутаг буцах бяцхан үрсийн тоо цөөрөх биз ээ. Хамгийн чухал нь зайлшгүй тохиолдолд хийх үр хөндөлтийн төлбөрийг нь өндөр тогтоодог болъё. Зарим эмнэлгийн үр хөндөх үнэ төлбөрийг сонирхоход, 1-2 сартай бол 20.000- 40.000, 2-4 сартайг 40.000-80.000, 4-6 сартайг 90.000-200.000 төгрөгөөр “үгүй хийдэг” байна. Төлбөр хэтэрхий хямд байдаг нь үрээ хөндүүлэхийг хүссэн болгонд шалтгаан болж байхыг үгүйсгэх аргагүй юм. Хүний амь 25 мянган төгрөгийн үнэтэй гэж үү.
МОНГОЛД ҮР ХӨНДӨЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?
Хүн амын тоогоо өсгөх, олуулаа болох хүсэлтэй монголчуудад үр хөндөлт хийхийг хориглосон хууль хэрэгтэй байна. Жилд ойрол цоогоор 16 мянга орчим хүүхэд зөвхөн үр хөндөлтийн улмаас хүн болж чаддаггүй гэх судалгаа бий. Хэрвээ даруй үр хөндөлтийг хориглосон шийд гарвал 10 жилийн дараа гэхэд л багаар бодоход бид 1.6 сая иргэнээр бүл нэмэх нь байна шүү дээ. Түүнээс цаашид хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой. Харин энэ шийдвэрийг яагаад гаргаж болдоггүй юм бол. Өнгөрсөн жил С.Ламбаа сайд үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төсөл санаачилна хэмээн ам гарч байсныг тодхон санаж байна. Гэвч өнөөдрийг хүртэл тэр талаар нам жим байна.
ҮРИЙН ЗАЯА ГОМДДОГ ГЭЖ ҮНЭН БОЛОЛТОЙ
Манайд анх 1943 онд Сайд нарын зөвлөлийн 26 дугаар тогтоолыг эрх бүхий хүмүүс нууцаар баталсан гэдэг. Улмаар 1985 онд 224 дүгээр тогтоолоор 26 дугаар заалтыг өргөжүүлж, 1989 оны эцсээр үр хөндүүлэх явдлыг хуулиар зөвшөөрчээ. Өнгөрсөн 20 жилийн дотор бид багаар бодоход хоёр сая гаруй иргэнийхээ амийг эхийнх нь хэвлийд бүрэлгэжээ. Эмгэнэл биш гэж үү. Хувийн эмнэлэг болон төрөх эмнэлгүүдийн ханан дээрх үг болон үр хөндөлтийн талаарх нийтлэлүүдийн сэтгэгдэлээс хүргэе. -Бурхан минь намайг биш нялх үрийг минь өршөө.
Би түүнийг үгүй хийхээр ээлжээ хүлээн сууна. Надад заавал эргэж төрөөрэй… -Би өөрөө сайхан амьдрахын тулд хэвлий дэх үрээ үгүй хийх шийд гаргалаа. Амьдрал цэгцэрч, би мөнгөтэй болохын цагт наддаа ирээрэй үр минь… -Хэдийгээр би ээж болохыг хүссэн ч тэр зөвшөөрсөнгүй. Надад эцэггүй хүүхэд хэрэггүй. Гэхдээ ээжийгээ уучлаарай… -Үүнийг хийсэндээ би одоо ч харамсдаг. Учир нь хэчнээн хүсээд ч би дахин жирэмсэн болох боломжгүй болсон гэсэн. Амьдрал ямар ч утгагүй байна. Үрийн заяа гомддог гэж үнэн бололтой…
-Амьдралын гэрэл гэгээ, баяр баясал хүүхэд гэдгийг би тэр үед мэддэггүй байж. Одоо миний дэргэд хэн ч алга. 16 жилийн өмнө аборт хийлгэснээс хойш хэчнээн хичээгээд ч үрийн заяа намайг хаясан бололтой. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй нь…
САЙДЫН ТУШААЛ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
2009 онд таван сартай ургаа хувийн эмнэлэгт үр хөндүүлснээс болж эх, үр хоёул эрсэдсэн харамсалтай явдал гарсан. Түүний дараа сайд “Хожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн төрийн мэдлийн амаржих газруудад хийнэ. Үр. хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хийнэ. Монгол Улсын стандарт, журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн эмч, ажилтны “Эмчлэх, сувилах, эм барих” зөвшөөрлийг нь хүчингүй болгоно” хэмээн тушаасан. Гэвч үүнийг биелүүлж байгаа эмнэлэг, эмч ховор бололтой. Манай улсад эмэгтэйчүүдийн 600 гаруй хувийн эмнэлэг байдаг гэсэн статистик тоо байна. Түүний 400 орчим нь нийслэлд байдгаас 156 нь эмэгтэйчүүдийн гэх тодотголтой аж. Түүнээс 22 нь үр хөндөх албан ёсны зөвшөөрөлтэй гэнэ. Гэхдээ байшин бүрийн нэгдүгээр давхарт хэд гурваараа байрлах хувийн эмнэлгүүд ашгийн төлөө байгууллага учраас үр хөндөлт хийхгүй өнгөрөх тохиолдол бараг үгүй биз ээ. Хэрэгжүүлэхгүй юм бол тушаал гаргаад ч яах билээ.
1000 ЭМЭГТЭЙ ТУТАМД 125 ҮР ХӨНДӨЛТ НОГДОЖ БАЙНА
Нийслэлийн эрүүл мэндийн судалгаанд манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь жилдээ 1-2 удаа үр хөндөлт хийлгэж байгаа харамсалтай статистик байна. Өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэй тутамд 125 үр хөндөлт ноогдож байна гэсэн үг. Харин дэлхий дээр нэг жилд 175 сая эмэгтэй жирэмслэдгийн 45 сая нь үр хөндүүлдэг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Хамгийн харамсалтай нь тэдний бараг тал хувь нь зөвшөөрөлгүй, хориглосон газарт үр хөндүүлэлт хийлгэдэг байна. Тиймээс дэлхийд зөвхөн нэг жилд 70000 эмэгтэй буруу үр хөндөлтийн улмаас амиа алддаг гэнэ. Мөн жилд таван сая гаруй бүсгүй үүнээс болоод эрүүл мэндээрээ хохирдог аж. Үр хөндүүлж буй бүсгүйчүүд янз бүрийн шалтгаантай байдаг аж. 90 хувь нь өөрийн хүсэлтээр, таван хувь нь эцэг, эхийн шахалтаар, 32 хувь нь насанд хүрээгүй учраас, 25 хувь нь санхүүгийн боломжгүйгээс, 19 хувь нь хүүхэд төрүүлэх шаардлагагүй гэж үзээд, харин долоон хувь нь эдийн засгийн шалтгаантай байдаг хэмээн дээрх байгууллагын 2009 оны тайланд дурджээ.
Ж.СОНОМПИЛ: ӨДӨРТ ҮРГҮЙ БОЛСОН ГЭХ 3-4 ХҮН ИРДЭГ
Үр хөндөлтийн хор уршгийн талаар ЭНЭШТ-ийн эхийн II тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Сономпил “Эхийн бие ч гэлтгүй сэтгэл зүй, ухаан санаанд маш сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндийн хувьд маш аюултай байдалд хүрдэг. Эмэгтэйч үүдийн бүх төрлийн хавдар, халдварт өвчин, шархлаа үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Хамгийн том аюул нь үргүйдэлд хүргэх. Үр хөндөлт хийлгэснээс болж үргүй болсон байх магадлалтай, жирэмслэхгүй байна гэсэн 3-4 бүсгүй нэг өдөрт ирж байна. Энэ бол аюулын харанга дэлдэж эхэлсний илрэл. Дунд сургуулийн болон их, дээд сургуулийн оюутнууд үр хөндөлт хийлгэж байна. Гэвч удалгүй үргүй болсон, бэлгийн замын элдэв халдварт өвчин туссан, умайн хүзүүний хавдартай болсон гэх мэт хор уршгийг нь амсаж эхэлдэг. Аль болох үр хөндүүлэхгүй байх л хэрэгтэй. Чамайг гээд ирсэн амьтныг үгүй хийхээсээ өмнө эрүүл мэндээ байг гэхэд хувь заяагаа бодох л хэрэгтэй” гэв.
ҮРЭЭ ХӨНДҮҮЛЭХГҮЙ ӨНӨР БОЛЪЁ
Хүн ам зүйн бодлогыг улс орныхоо нэгдүгээр зэргийн бод лого болгоё. Үүний тулд үр хөндөлтийг хориглоё. Мөн эхч үүдэд эрүүл хүүхэд төрүүлж өсгөх нөхцөлийг нь хангаж өгье. Улс орондоо хүн бэлэглэснийх нь хариуд тэдэнд ажил хийж олох мөн гөнөөс нь илүү мөнгө олгоё. Ингэвэл Монголын хүн ам хэдхэн жилийн дотор хурдацтай өсөх магадлалтай. Мөнгөгүй, орлогын эх үүсвэргүйгээсээ болж хэчнээн ч эх хүүхдээ үгүй хийж байгааг тааварлахад бэрх. Хүн төрөлхтний хамгийн дээдийн аз жаргал үр хүүхэд билээ. Миний л хувьд тийм. Урд хойно минь орон шулганаж, элдвийг шалгаах үр чинь таны насны баяр баясгалан. Зөвхөн өөрийг тань гээд зориод ирсэн үрээ өчүүхэн жижиг амьдралын аар саархнаас болж бүү бу цаагаарай. Тэд танд аз жаргал бэлэглэх гэж л зорьж ирсэн. “Өнөөдөр” сонин энэ нийтлэлээрээ бүх нийтийг хамруулсан хэлэлцүүлгийг эхлүүлж байна. Энэ дэлхий дээр бид хэд үүлээ билээ. Монголын үрс эрүүл энх, айх аюулгүй амар амгалан өсөн торниж, үржих болтугай.
URL:




