С.Баярцогт сандарч байна

“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчийн үлгэрээр Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа С.Баярцогт асар их сандарч нойр нь хүрэхгүй байгаа гэнэ.

Тэрээр “сонгогдож чадахгүй бол яанаа” гэсэн айдсаасаа болж бараг л хагас галзуурлын байдалд ороод байгаа юм байх. Хэрэв УИХ-д дахин сонгогдож чадахгүй бол дээлээ нөмрөх эрхэмүүд энэ парламентад цөөнгүй л байгаа. Түүний нэг нь энэ эрхэм яах аргагүй мөн юм. С.Баярцогт УИХ-д дахин гарч ирэхгүй бол шинээр бүрдэх парламент Оюутолгойн гэрээг заавал эргэж харах болно. Бүр хүчингүй болгоод ашигтай хувилбараар дахин гэрээ байгуулах тухай асуудал ч яригдаж болох юм.

Ингэж гэмээ нь ашиггүй муу гэрээ байгуулсан бүх но-той асуудал С.Баярцогт дээр унана. С.Баярцогт наад зах нь саалийн үнээнээсээ салах бол цаад зах нь улстөрийн нэр хүндээ нэг мөсөн алдахаас гадна дээлээ толгой дээгүүрээ нөмөрч ч болох юм. Иймээс С.Баярцогт Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаандаа асар олон хүн ажиллуулж маш том, өргөн далайцтай хүч хаяж байгаа ажээ. Зарцуулсан мөнгө нь л гэхэд одоогийн байдлаар тэрбум гараад байгаа тухай сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байгаа нэгэн эрхэм ам алдсан юм.

Нээрээ сонгогдож чадахгүй бол С.Баярцогт минь яана даа, яана.

http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=6993:2012-06-18-04-47-25&catid=78:avilga&Itemid=421


URL:

Сэтгэгдэл бичих