АЖНАЙН БАТ-ЭРДЭНЭ, НОВОЖИЛОВ НАРТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОЛОО.
Ажнайн Бат-Эрдэнэ эзэнтэй “Тавантолгой Транс”-н охин компанид албан тушаалаа ашиглан, Хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөлгүй 2,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон хэргээр ганц худагт хоригдож байгаад, хугацаанаасаа өмнө батлан даалтанд гарч, Дорнодын Эрээнцавын боомтоор оргон гарсан А.Е.Новожилов гэгчийн тухай дуулиант хэрэг мэдээлэгдэж байсан билээ.
Уг зээлийг төлүүлэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй ч, бүх шатны шүүх прокурорууд Ажнайн Бат-Эрдэнэд үйлчилж байгаагаас болоод шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 5 жил саатаж байгаа ажээ.
Зээлийн гэрээнд “зээлдэгчийн данснаас гүйлгээний утга үл харгалзан суутган авах” гэж заасны дагуу зээлдэгчийн дансанд орж ирсэн 800,000 долларыг зээлийн төлбөрт суутган авсан банкны ажилтнуудад Ажнайн Бат-Эрдэнийн “Тавантолгой Транс” ХХК-н 2010-06-09-ний хүсэлтээр хууль бусаар Эрүүгийн хуулийн 148.4-р Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, бүтэн жил эрүүдэн тамлаж, төлөгдсөн 800.000 долларыг Ажнайн Бат-Эрдэнийн “Тавантолгой Транс” буцаан авчээ. Байж боломгүй энэ шударга бус явдалд Трансбанкийг төлөөлж өмгөөлөгч Гийгиймаа 2010-07-09-нд “Тавантолгой Транс” ХХК-н эзэн Бат-Эрдэнэ, захирал Дагвадорж нарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл бичсэн боловч Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн Цагдаагийн хурандаа Доржсүрэн нь “Уг хэргийн хохирогч ТаванТолгой Транс-н Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж хариу өгчээ. Банк 2,5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлүүлэх, Иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй ч, шударга биш байдлын өмнө хүчин мөхөстөж, 800.000 долларыг эргүүлэн төлжээ. Уг хэрэг Ерөнхий прокурор Дорлигжав дээр хянагдаж, “Тавантолгой Транс”-ын хохирол барагдсан тул банкны ажилтнууд дээр үүсгэсэн Эрүүгийн хэргийг хаах шийдвэр гарсан. Ийнхүү 2,5 тэрбум төгрөгийн зээл олгосон банк нэг ч төгрөгийн төлбөр авалгүй, хадгаламж эзэмшигчид 5 жил хохирсны эцэст Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу барьцаа хөрөнгө болох “Таван толгой” ХК-ний 11600 ш хувьцааг Биржээр арилжаалагдах үед Ажнайн Бат-Эрдэнийн “Тавантолгой транс”, барьцаанд байгаа хувьцааг худалдаж авах гэрээ хийсэн тул арилжааг битүүмжлэж, банкийг хариуцагчаар татсан шийдвэрийг ЧДШүүхийн шүүгч Цагаанцоож гаргажээ. Гайхсан банкний ажилтнууд, зээл барьцааны гэрээ, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг үзүүлдэг боловч барьцаалагч банкны зөвшөөрөлгүй, хоёр этгээдийн хооронд хийсэн хэлцэлд огт хамааралгүй банкийг хариуцагчаар татаж, Ажнайн Бат-Эрдэнэ мөнгөтэй, мөнгөтэй хүний өмнө хууль шүүх хүч мөхөс гэдгээ үзүүлж, хууль ёсны шийдвэр гаргавал дээрээс дарамттай системийг яаж ч чадахгүйгээ мэдэрсэн Шүүгч Цагаанцоож уг хэргийг шийдэхээс татгалзаж, шүүгч Д.Даваасүрэн банкны барьцаа болох 10231 ш хувьцааг үнэ төлбөргүй Ажнайн Бат-Эрдэнийн “Тавантолгой транс”-д шилжүүлэх “Гиннесийн номонд орох шийдвэр”-ийг гаргасан тухай Улстөрийн сонины сэтгүүлч Оргилмаа бичиж байсан. Д.Даваасүрэн шүүгч нь А.Е.Новожиловыг Ганц худагт хоригдож байхад нь хугацаанаас нь өмнө батлан даалтанд гаргаж оргон зайлах боломж олгосон Нийслэлийн прокурорын орлогч Содномцогийн эхнэр ажээ. Новожилов хууль нь гууль болсон Монголд Новожилов оргон гарсан ч хууль цаазтай Орос орон Новожилов, Армин нарын хамсаатнууд болох Судостройтельный банкны захирлуудыг нь баривчлан, Эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай гадаадын сайтууд мэдээллэж байна.
Нийслэлийн шатанд энэ шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шүүгч Золзаяа даргалан хэвээр үлдээдэг ба Дээд шүүхэд Ерөнхийлөгч Элбэгдоржийн томилсон танхимийн тэргүүн шүүгч Б.Ундрах даргалж, анхан шат руу нь буцаажээ. Хэтэрхий эрээ цээргүй Ажнайн Бат-Эрдэнийн үйлдэлд ой нь гутсан оюутан цагийн анд Романовский нь Ажнайн Бат-Эрдэнэ түүний 1эзэнтэй “Тавантолгой Транс” ХХК-г хариуцагчаар татаж, уг гэрээнээс татгалзаж, уг гэрээ хууль бус болохыг нотлосон боловч ХУДШ-н шүүгч Ж.Эрдэнэчимэг банкны оролцоо, зөвшөөрөлгүй гэрээ гэгчийг мөнөөх л шүүгч Д.Даваасүрэнгийн “Гиннесийн шийдвэр”-ийг хуулан бичиж, нийслэлийн шүүхийн шүүгч Золзаяа уг хэргийг шүүхээс татгалзаж, Дээд шүүхийн шүүгч Бямбаа тэтгэвэрт гарч, түүний оронд томилогдохоор яригдаж буй Ховд аймгийн харьяат Х.Сонинбаяр /нөхөр нь Ховд аймгийн харьяат/ даргалан, банкны оролцоогүй “Гиннесийн шийдвэр”-ийг мөн л хэвээр үлдээжээ. Дээд шүүхийн хурал 2012-06-14-нд зарлагдаж, Ерөнхийлөгч Элбэгдоржийн томилсон Б.Ундрах даргалж, мөн Ерөнхийлөгч Элбэгдорж томилж Гавьяат цол олгосон Нямжав, Ерөнхийлөгч Элбэгдоржийн нутгийн гэгдэх шинээр томилогдсон Эрдэнэбалсүрэн, шүүгч Тунгалаг, Доржготов нарын бүрэлдэхүүнтэй оролцож, УИХ-ын сонгуулийн дараа хуралдахаар Романовскийн хүсэлтээр шүүх хурал хойшложээ.
Жич: Өмнө нь Өмнөговийн 50 гаруй иргэний 60 000 гаруй хувьцааг шүүх Ажнайн Бат-Эрдэнийн талд шийдэж өгч байсан. Энэ удаа ч банкнаас авсан зээлээ төлөлгүйгээр банкны барьцаанд тавиулсан иргэн Романовскийн хувьцааг Ажнайн Бат-Эрдэнийн талд анхан шатны шүүхийн шийдвэрүүд гарч, банк хадгаламж эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож, банкнаас авсан зээлэн дээр нь Романовскийн 10231 ш хувьцааг нэмж олгож, Ажнайг аз жаргалтай болгож, ард иргэд хувьцаа эзэмшигчдийг алмайруулж хохирооход хүргэсэн анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүд гараад байна. Дээд шүүх хэрхэн шийдэхийг дэлдийтэл хүлээх үлдлээ.
URL:





